- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Өнгөрсөн долоо хоногоос иргэдийн дунд НӨАТ-ын урамшууллын мөнгөө банкаар дамжуулан урьдчилан авах боломжтой болсон талаарх мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ талаар Татварын ерөнхий газраас хууль ёсны эсэх талаар лавласан юм.
Иргэдийн хувьд заавал энэ үйлчилгээг ашиглан буцаалтын мөнгөө авна гэж ойлгож болохгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 8-наас таны ebarimt-д бүртгүүлсэн данс руу урамшууллын мөнгө баталгаажин олгогдож эхлэх юм
ТЕГ-ын Мэдээлэл, технологийн статистикийн төв, Голомт банк хамтран НӨАТ-ын урамшууллыг урьдчилан олгохоор гэрээ байгуулсан байна. ТЕГ-аас иргэдийн урамшууллын мөнгийг ирэх оны нэгдүгээр сарын 8-наас баталгаажуулан олгоно. Харин Голомт банкны хувьд иргэдийг сайн дураараа урамшууллын мөнгөнөөсөө тодорхой хэмжээний шимтгэлтэйгээр авах боломжийг олгож байгаа аж.
Тус банкнаас НӨАТ-ын урамшууллын буцаалтын мөнгөнийн доод хэмжээ 50000, дээд хэмжээ нь 5 сая хүртэлх төгрөг байвал урьдчилан олгож байгаа гэнэ. Харин энэ үйлчилгээг ашиглан буцаалтын мөнгөө авч байгаа хэрэглэгч урамшууллын мөнгө дүнгээс хамаарч 2000-50000 хүртэлх төгрөгийг шимтгэл болгон төлөх юм байна. Иргэдийн хувьд заавал энэ үйлчилгээг ашиглан буцаалтын мөнгөө авна гэж ойлгож болохгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 8-наас таны ebarimt-д бүртгүүлсэн данс руу урамшууллын мөнгө баталгаажин олгогдож эхлэх юм. Голомт банкны хувьд өөрсдийн Social pay апп-нд хэрэглэгчдийг хамруулахын тулд дээрх үйлчилгээг нэвтрүүлсэн хэмээн ойлгож болно.
Голомт банкнаас буцаалтын мөнгө авсан иргэн та энэ сарыг дуустал еbarimt бүртгүүлсэн дүнгийн урамшууллын мөнгөө баталгаажуулан буцаан авах боломжтой ажээ.
Голомт банкны харилцагч бол:
1. Social pay апп гар утсандаа суулгасан байх
2. ebarimt.mn-р орж өөрийн НӨАТ-н буцаалт авахаар бүртгүүлсэн дансаа Голомт банкны харилцах дансны дугаараар сольсон байх.
Голомт банкны харилцагч биш бол:
1. Social pay апп гар утсандаа суулгасан байх
2. Social pay апп орж бүртгүүлэн шинээр харилцагч болж, харилцах данс нээх, эсвэл өөр ойр салбарт хандан харилцагчаар бүртгүүлэх, харилцах данс нээлгэх,
3. ebarimt.mn-р орж дансаа бүртгүүлэх.