Өнөөдөр Төрийн ордонд МАН болон АН-ын бүлгүүд хуралдах ёстой ч МАН-ын бүлгийн ирц бүрдээгүй учир хойшиллоо. Харин АН-ын бүлэг хуралдаж эхэлсэн ч түр завсарлага аваад байна. АН-ын бүлэг МАН-ын бүлгийн шийдвэрийн дараа мэдээлэл хийнэ гэсэн тайлбар өгсөн бол МАН-ын бүлэг үргэлжлүүлж хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
МАН-ын бүлэг 32-ын А, Б-ээрээ хоёр хуваагдсанаас хойш бүлгээрээ хуралдсан удаа байхгүй юм.