- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Газрын тосны хайгуулын 25 талбайд 26 Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ хэрэгжиж байна. Энэ сарын байдлаар, хайгуулын 25 талбайд 26 бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжиж байгаагаас 3 талбайд газрын тосны олборлолтын, 17 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явагдаж, 1 талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Хайгуулын 5 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээг дуусгавар болгох гэж байна.
2018 онд Смарт ойл Монголиа ХХК Эргэл XII талбайд чичирхийллийн урьдчилсан судалгаа хийж, Макс ойл ХХК Арбулаг XXIХ талбайд AR2018-01, Капкорп Монголиа ХХК Онги V талбайд Ирвэс-1, Богд IV талбайд Тахь-1 цооног өрөмдөж, Зон хэн юу тиан ХХК БХГ-т Галба XI талбайгаас туршилтын журмаар олборлосон 246 тн түүхий тосыг экспортлосон.
Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаа ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 6.0 сая баррель буюу 814.5 мянган тонн түүхий тос олборлож, 5.8 сая баррель буюу 798.4 мянган тонн түүхий тос БНХАУ-д экспортолсон. Олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 74.1 хувь, экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 72.5 хувьтай байна.