Ихэнх хүмүүс өндөр үнэтэй, тансаг шошготой виски, шарзыг сайн гэж бодож мөнгөө харамгүй үрдэг. Гэвч мэргэжилтнүүд хуурамч вискинд халаасаа сэгсрүүлэхээс сэрэмжлээрэй гэж сануулж байна.
АНУ-д Шотланд вискиний шошготой уух зүйлсийг лабораторид шалгажээ. Мэргэжилтнүүдийн шалгахад тэдгээрийн гуравны нэг нь хуурамч байсан байна.
Нийлээд 800,000 ам.долларын үнэ бүхий 55 шил вискиг лабораторид шалгахад 21 шил нь хуурамч байжээ. Шалгалтыг “Rare Whisky 101” брэндээс явуулж, зах зээлд 52 сая ам.долларын хуурамч виски эргэлдэж байгааг анхаарууллаа.
Хүмүүс 1900-аад оны эхээр дарсан амуу соёолжны вискиг хамгийн их үнэлж итгэдэг. Гэвч тэдгээрийг ч мөн шалгахад хуурамч байсан нь тогтоогджээ. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар ийм эртний вискиг хүмүүс хуурамч гэж мэдэлгүй үнэ нь улам бүр өссөөр байгаа юм.
Дэлхийн хамгийн үнэтэй виски шил нь 1,5 сая ам.доллараар өнгөрсөн сард дуудлага худалдаанд зарагдсан.
Тиймээс баяр наадмын үеэр уух зүйлээ сонгохдоо сэрэмжтэй хандахыг уриалсан байна.
Эх сурвалж: www.cnn.com