Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүй учир хуралдаж чадалгүй тарсан. Ингэснээр УИХ-ын чуулган хуралдаж чадалгүй тав дахь удаагаа хойшлоод байгаа юм. Өнөөдөр мөн чуулганы хуралдаан 10:00 цагт зарлагдсан ч хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй байна.
Уг нь чуулганы хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Мөн Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Одоогоор ХХААХҮ-ийн сайдыг томилж, БСШУСЯ болон ЗТХ-ийн сайд нарыг чөлөөлөх юм. Гэвч эдгээр асуудлууд ийнхүү сар гаруй хугацаанд гацаж байна. Энэ мэт олон чухал асуудал байгаа ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод УИХ-ын чуулганы 5 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны 3 удаагийн хуралдаан хойшлоод байна.