СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: М.Энхболд: Ц.Нямдоржийг шүүхэд өгнө, ярьсан зүйлээ нотол, чадахгүй бол уучлалт гуй!

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд 11:25 мин үед мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: 

-Хуулийн дагуу шаардлага тавибал би УИХ-ын даргын албан тушаалаас түдгэлзэхэд татгалзах зүйлгүй. 

Өчигдөр болсон намын Бага хурал хаалттай, сэтгүүлчдийг оруулаагүй, зохион байгуулалттай болсонд харамсаж байна. Энэ нийгэмд сүүлийн жилүүдэд болсон бүхий л болох болохгүй зүйлийг надад тохох гэсэн. 

Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн яриаг олон нийтэд хүргээд бусдыг нь хүргээгүй. Тэдний ярианд тухай бүрт нь няцаалт хийсэн миний тайлбарыг олон нийтэд хүргээгүй хурлыг өндөрлүүлсэн. 

Нэгд, МАНАН гэж үзэгдлийн талаар ярьдаг. Энэ нэр томъёо хамтарсан Засгийн газрын үеэс эхтэй. Би Ерөнхий сайд байхдаа таван намын төлөөлөл орсон Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байсан. 

Хоёр, шударга бусын хонгил гэдэг зүйлийг ярьдаг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ярьж байгаа энэ зүйл бол хүргэн Дэнзэн нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж эхлэхэд үүссэн үг хэллэг. Шударга бусын хонгилын түлхүүр хэнд байна вэ гэсэн сошиал судалгаанд оролцогчдын 74 хувь нь Ерөнхийлөгчид байна гэж хариулсан байна лээ. 

60 тэрбумын асуудлыг хууль хяналтын байгууллага дөрвөн удаа шалгасан. Одоо ТЕГ шалгаж байгаа. Манай намынхан энэ асуудлыг хамгийн их ярьж шуугисан. 

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг би зургадугаар сарын 28-нд анх сонссон. Элчин сайд асан Л.Хангайг дуудаж энэ талаар мэдээлэл олж өгөөч гэж хүссэн. Миний хувьд ингэж л анх мэдсэн. Улсын хөрөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан бол хууль хяналтын байгууллагаар шалгах ёстой гэж би үздэг. Ажлын хэсэг байгуулж байсан. Би Эрдэнэтийн 49 хувийнхныг хамгаалаагүй. 

ХХБ-ны хувьчлалтай холбоотой гэж өчигдөр Ц.Нямдорж ярина лээ. Намайг Ерөнхий сайд болохоос өмнө хувьчлалын асуудал шийдэгдсэн байсан. 

АТГ-ын удирдлагыг намайг томилсон гэж мөн Ц.Нямдорж өчигдөр ярьсан. УЕП-уудыг намайг томилсон гэж мэдэгдсэн. Энэ мэт миний тухай ор үндэсгүй зүйл ярьсан учир Ц.Нямдоржийг би хууль хяналтын байгууллагад өгч байгаагаа үүгээр мэдэгдье. Шүүх үнэн мөнийг тогтоох биз ээ. 

Өчигдөр намын дарга надтай хоёулхнаа уулзъя гээд уулзсан. "Хоёулаа албан тушаалаа өгье" гэж санал тавьсан. Энэ яриа бид хоёрын дунд үлдэнэ шүү гэж хэлсэн. Би хариуд нь "Хэн нэгний албан тушаалаар барьцаалж явдаг хүн би биш. УИХ-ын даргыг хуулийн дагуу огцруулах ёстой. Би таны албан тушаалтай барьцсан зүйлгүй" гэж хэлсэн. Тэгсэн энэ яриагаа намын дарга маань өөрөө эхлээд ярина лээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.