СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Р.Отгонбаатар: Даяаршилд өв соёлын сайн бодлоготой байхгүй бол горьгүй нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монголчууд бидний өв соёл арвин бөгөөд дэлхийд цор ганц байх нь олон. Монгол гэр, морин хуур, эрийн гурван наадам гээд нэрлэвэл уртаас урт жагсаалт гарах нь мэдээж. Эдгээрийн тоонд зүй ёсоор бичигдэх нэгэн үнэт өв бол яахын аргагүй монгол цоож юм. Уран дархчуудын хурц ухаан шингэж, оньс мэт тайлагдашгүй нууцыг агуулдаг энэ өвийг Р.Отгонбаатар гуай 50 орчим жил цуглуулжээ. Хөвсгөл аймгийн уугуул тэрбээр өдгөө 63 настай (1955 он) ахмад багш. Түүнтэй цуглуулгынх нь талаар ийн ярилцлаа.

-Та хэзээнээс монгол цоож цуглуулж эхлэв ээ?

-Дунд сургуулийн сурагч байхдаа мод, төмрөөр оролдох дуртай байлаа. Нутгийн мужаан, дархан өвгөчүүдийг дагаж гуядаад л явна. Тухайн үед ах, дүүгийн авдар савны цоож, түлхүүр их гээгдэж, хугардаг байв. Тэр бүхнийг нь хийж өгч тусална. Харин их сургуульд орж, ажил мэргэжил хөөснөөс хойш тусгайлан зорьж юм хийсэнгүй. Амин хэрэгцээндээ л оролдохоос хэтэрсэнгүй. Цоож цуглуулгын тухайд бага сагахан юм оролддог байсан надад хүмүүс элдэв янзын цоож авчирч өгч, түлхүүрийг нь хийлгэдэг байсан нь сурагч үеэс эхэлсэн юм. Нэгэнд нь түлхүүр хийгээд өг, нөгөөг нь чи ав гэхчлэн. Ингэж явсаар байгаад овоо хэдэн түлхүүр, цоожны хөрөнгөтэй болсон. Төд удалгүй хотод оюутан болж ирээд амралтын өдрөөрөө салхинд гарангаа зах, хоршоогоор явж, хэрэгтэй хэрэггүй юм их сонирхоно оо. Тэр дунд нэлээд адармаатай, хуучин хийцтэй цоожгүй түлхүүр, түлхүүргүй цоож байж таардаг байлаа. Үнэ нь ч гайгүй хямд. Зарим нь их адармаатай баргийн хүн барьж аваад түлхүүрийг нь хийчихмээргүй. Энэ бүхнийг нь харж шохоорхон худалдаж авдаг болсон. Ингэж явсаар овоо тооны юм болоод ирэхээр нь үүнийг чинь цуглуулаад баймаар юм байна гэж бодсон юм. Нөгөө шүү дээ. Ингэж л аль хуучин, аль адармаатай хийцтэй, энгийн мөртлөө ховор, гоёмсог зэрэг болж өгвөл хээ хуартай, олон төмөрлөг хольж хийсэн гээд цуглуулсаар өдийг хүрлээ.

-Бараг 50 орчим жил цуглуулж, тоолбол хэд хүрч байх юм?

-40, 50 жил цуглууллаа. 500 гаруй цоож мөн тооны түлхүүр гээд 1000 орчим болж. Дээрээс нь цөөн тооны даруулга, цуурга бас бий. Ерөнхийдөө айл гэрийн авдар шүүгээ, амбаар сав гээд тал талын төлөв байдал, ахуй нөхцөлийг харуулж чадах иж бүрдэлтэй болсон гэж найдаж байна.

-Хаягдаж гээгдсэн түлхүүргүй цоожинд түлхүүр, цоожгүй түлхүүрт цоож хийнэ гэдэг чамгүй ухаан зарна даа. Та таруулан урлах ажлыг хэр их хийдэг байв?

-Гол нь л наадах чинь шүү дээ. Түлхүүр нь хаягдсан цоожийг бол харж байгаад хийнэ. Гэвч . Зарим нэг адармаатай цоожинд бол махан төмрөөр түр зуур онгойлгох түлхүүр хийж үзчихээд дараа нь хаттай төмрөөр давтан хийх нь бий. Энэ мэтээр оролдсоор байгаад баримжаа, дөр сууж. Хааяа миний санаанд багтахааргүй сонин цоож, түлхүүр таарна. Түүнийг учрыг олчих гээд л үзнэ шүү дээ.

-Монгол цоож маань цаг үеэс шалтгаалаад хэрэгцээнээс хэдийнэ шахагдчихлаа. Мэддэг хүн ч цөөрлөө. Би л гэхэд хамгийн сүүлд хэзээ харснаа санахгүй байх жишээтэй.

-Тэглээ. Хөдөөгийнхөн л сурсан заншлаараа хаа нэг хэрэглэж харагдах юм. Түүнээс энэ хотынхон бол үйлдвэрийн цоожоо л хэрэглэнэ. Буруутгах ч аргагүй юм даа. Хотын хүүхдүүд монгол цоож гэж мэдэхгүй, үзэж харсан ч онгойлгож чадахгүй байна. Эндээс Монголын уламжлалт нэгэн өв соёл, ур дарханы ажил ахуйгаасаа түрэгдэж буй нь харагдаж байгаа юм. гэж болно. Нэг дарханы олон хийц байлаа ч өөр хоорондоо ялгаатай л байдаг. Ер нь амаргүй. Дийлэнхийг нь хар төмрөөр зарим тохиолдолд зэвэрдэггүй металаар хийнэ. Мөн зүү орох ч зайгүй нягт нямбай хийсэн нь ч байна. Олон төрлийн төмөрлөг буюу алт, мөнгө, зэс, гуулийг хольж хийсэн нь ч байдаг. Заримынх нь гагнуур монгол дархчуудын маш эртнээс өвлөж ирсэн арга барил ч байх магадлалтай бөгөөд энэхүү гагнуурын арга нь мартагдсан байх жишээтэй. Энэ мэт сонин байдлаар нарийвчилбал зөндөө зүйл ярьж болмоор.

-Таны цуглуулга 1000 дөхжээ. Мэдээж янз бүрийн байдлаар энд тэндээс цуглуулсан байх. Харж байхад цоожны хийц аймаг, хошуугаараа ялгарна биз?

-Бүс нутгийн онцлог, нутаг нутгийн дархчуудын нөлөө, сэтгэлгээ, аяс туссан харагддаг. Нүдэн баримжаагаар нарийн хэлэхэд төвөгтэй. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ үед залуус дэвшилтэд техник, технологи ашиглан шинжилгээ хийвэл маш нарийн гарч ирж мэднэ. Хийсэн металыг нь хүртэл тэр бүс нутгийнх байна гээд оношилчихож болмоор санагддаг юм.

-Монгол цоожны хээ хуар их нарийн содон харагддаг. Бэлгэдэл билэгшээл нь ямархуу байдаг юм бол. Энэ тал дээр та дэлгэрүүлээч.

-Маш олон янзын хээ угалз, амьтан сийлсэн байдаг юм. Тухайлбал, арслан, нохой. Энэ нь эдийн хишгийг сахидаг амьтад. Ийм . Түүнчлэн зүгээр гоёсон бололтой гэмээр их урнаар хээ сүлжиж, цэцэг, эрвээхий сийлсэн ч байх юм.

-Таны цуглуулганд он цагийн арвин түүхтэй эд бий юу?

-Ганц нэг цоож бий, бүр зэсийн үеийнх ч байж болохоор. Гэвч дээр хэлсэнчлэн цагийг нь нарийн хэлэхэд төвөгтэй юм. Цуглуулгуудаа ихэвчлэн үүх түүхийг нь мэдэхгүй хүнээс, хуучин эдлэлийн дэлгүүр, захаас олож авсан. Тиймээс хараад хэлэхэд хэцүү л дээ.

-Харин гаднах үзэмжээс нь хараад харц ард, ноёд түшмэл хэрэглэж байж дээ гэдгийг нь танина биз?

-Танигдана шүү. Ядруу энгийн ардууд бол хар бор бадриухан цоожтой байгаа юм. Баян чинээлэг хүмүүсийн нарийн нандин буюу бурхан тахилын цоож нь их чамин ур хийцтэй байх жишээтэй. Зарим нь бүр үнэт метал оруулсан байх юм. Цул алтаар хийхгүй ч шармалдсан байна. Мөнгөөр бол зөндөө хийжээ. Мөн авдар савныхаа том, жижигт тохируулан хийсэн нь ч харагддаг. Зарим үед захиалгаар урлуулсан байх юм.

-Танд алт, мөнгөөр урласан цоож бий юу?

-Айхтар алтаар хийсэн эд бол байхгүй. Харин мөнгө, зэс, гууль хольж чимэглэсэн цоожнууд бий.

-Өөрийн тань цуглуулга хосгүй соёлын өв мөнөөс мөн. Энэ бүхнээ олон нийтэд сурталчлан таниулах ажлыг та хувьдаа хэр хийж байна?

-Залуу байхад сонирхсон хүмүүст үзүүлж, ярьж хөөрдөг байсан. Найзууд дунд минь уран зураачид олон байлаа. Тэдэнтэйгээ ярьж хөөрч, нөгөөдүүл маань миний цуглуулгаас санаа оноо авч л явж. Нас ахиад ирэхээр ярьж хэлэх минь цөөрч байна. Гэхдээ энэ бүхнийг хав дараад суусангүй ээ. 1990 оноос өмнө ардын язгуур урлагийн үеэр гардаг үзэсгэлэнгүүдэд оролцож, үзмэрүүдээ их, бага хэмжээнд иргэдэд үзүүлж байсан. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон “Соён гэгээрүүлэгч” телевизийн нэвтрүүлэгт оролцлоо. Тэд нэвтрүүлгээ давтаад гаргаж л байдаг юм. Үүгээр дамжиж харин олон хүн үзсэн байдаг. Түүнчлэн гадны орнуудад ч үзмэрээ гаргаж байсан.

-Тухайлбал, аль улсад?

-ОХУ-ын Тува, БНХАУ, Өвөрмонгол, Франц.

-Эдгээр орны иргэд монгол цоожийг хэр сонирхож байх юм?

-Ихэд сонирхох бололтой юм билээ. Тухайлбал, .

-Ингэхэд монгол цоожийг ЮНЕСКО-д бүртгүүлэх яриа гарч байв уу. Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхэд болох өв гэж та хардаг уу?

-Ер нь бол болох л эд. Гэвч энэ талаар ярьж байсан зүйлгүй санагдах юм.

-Та өөрийн цуглуулгыг өвлүүлэх тал дээр юу бодож сууна. Үр хүүхэддээ үлдээх үү, улс орондоо даатгах уу?

- шүү. Олон ч урчуудын ур ухаан шингэсэн. гэж боддог. Хүүхдүүдийн хувьд эрх биш хүн юм болохоор бололцоо бололцооныхоо хэрээр бодох л байх. Гэвч тэд өөрсдөө гардаж цуглуулаагүй, хийж үзээгүй болохоор миний санаанд хүртэл мэдэрч ойлгоход учир дутагдалтай. Мэдээж ааваас үлдсэн юм гээд хадгалаад явчих хэд хэдэн хүүхэд бий.

-Манай музейнүүдэд монгол цоожны үзмэр хэр арвин байдаг юм?

-Аймаг хот, улсын музейд бий бий. Гэхдээ тэд гол төлөв их гоё хийцтэй. Тухайн үеийн удирдлагууд нь хэлж ярьж өгдөггүй байсан ч юм уу их гоё сайхан, олон түлхүүртэй эд нарт нь л анхаарсан байхаас биш төрөл бүрийн цоожийг үзүүлье гэж ажиллаагүй харагддаг юм. Миний хувьд эхэн үедээ адармаатай хийцтэй л бол гоё, муухайг нь харгалзахгүй цуглуулдаг байсан юм. Сүүлдээ иж бүрэн цуглуулга маягийн болгох нь зүйтэй гэж харснаас хойш гоё сайхан, бүдүүн баараг гээд аль алийг нь цуглуулсан. Өөрөөр хэлбэл, эгэл ардаас эхлээд эрдэм чадалтай улсын хэрэглэж байсан нь ч байх ёстой юм. Тэр бүү хэл эвдэрч хэмхэрсэн байсан ч нэг төрлийн баримт жишээ болно гэж үзээд цуглуулжээ.

-Таны цуглуулгыг уран бүтээлчид ялангуяа кино бүтээгчид бүтээлдээ оруулчихаад өгье гэх санал тавих юм уу?

-Ганц нэг хүн зургийг нь дарчихаад өгье гэхээс өөрөөр бол алга даа.

-Үр хойч маань монгол өв соёл, ахуйгаасаа хэр их холдож байгаа юм шиг танд санагддаг вэ. Мэдээж тэд цаг үеэ дагах нь зүйн хэрэг. Гэвч гарцаагүй авч үлдэх ёстой өв бидэнд байх ёстой болов уу?

-Тун хэцүү харагдах юм. Мэдээж залуусын буруу биш. Ахуй нь хурдацтай хөгжихөөр бүх зүйл дагаж байна. Угаасаа амьдрал, цаг хугацаа гэдэг асар хурдтай эргэх тээрмийн дугуй шиг эд. Цаг хугацааг тээрэмдээд л өнгөрнө. Тэгэхээр монгол зоны нүүдэлчин, малчин ахуй хөдөөгийн цөөхөнд л үлдэж байна. Хот суурин газарт бол аяндаа түрэгдээд байхгүй болж. Үүнийг бид сөрж, хаалт боолт хийнэ гэх ч арга алга. Ингэхгүй гэхээр дан хүний юмыг хөгжүүлээд өөрсдийнхийгөө сөнөөгөөд байна гэдэг тусгүй. Даяаршилд соёлын их сайн бодлоготой байхгүй бол горьгүй нь шүү. . Ингэвэл хэсэгтээ тэсэх арга байна уу, үгүй юу. Энэ миний хувийн бодол юм.

-Төр засгийн зүгээс үндэс ний соёлын өвийг хэр хамгаалж, үүнд нийцсэн дорвитой бодлого шийдвэр хэрэгжүүлдэг гэж та харж суух юм?

- даа. 

Д.Эрдэнэцэцэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.