СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Болдмандал: МАН-ын дарга "УИХ-ын даргыг чөлөөлөхийг хэлэлцэж өгнө үү" гэснээрээ ҮХ зөрчиж байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрсөн

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

МАН-ын Хяналтын хорооны гишүүн Х.Болдмандал:

-УИХ-ын нэр бүхий гишүүдийг намаас хөөх талаар энэ удаад ярьсангүй. Харин үүнийг хэлэлцдэг хурал дээр би зарчмын байр суурьтай байсны төлөө намайг Хяналтын хорооноос хөөнө гэсэн асуудлыг тавьсан. Ямар ч гишүүн зарчмын байр суурьтай байж болно шүү дээ. Гэхэд нэг талдаа гар, үгүй бол чөлөөлөгд гэсэн. Зарим хүн намайг чөлөөлөгдсөн гэж бодоод байх шиг байна лээ. Намайг Хяналтын хорооноос чөлөөлөх ямар ч эрхзүйн үндэслэл байхгүй.

Намын даргын зүгээс “УИХ-ын даргыг чөлөөлж өгөх асуудлыг хэлэлцэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Бага хурлын гишүүдэд тавьсан. Үг хэлсэн гишүүдээс “Энэ бол хууль зөрчсөн зүйл” гэдгийг хэлсэн. Намын дарга ч ингэж хэлснээрээ хууль зөрчиж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын даргыг ҮХЦ-д өгөөд байгаа. УИХ-ын дэд дарга нарын УИХ-ын гишүүд Засгийн газрыг ҮХЦ-д өгөөд байгаа. Энэ хоёр гомдлыг ҮХЦ хэлэлцэж байгаа үед Бага хурал хуралдаж энэ талын шийдвэр гаргах нь өөрөө ҮХ зөрчсөн болно гэсэн байр сууриа би илэрхийлээд гарч ирлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.