Жеймс Бондын гурав дахь цувралд тоглосон “Астон Мартин”-ы “DB5” мөнгөлөг өнгөтэй спорт машиныг дахин үйлдвэрлэхээр болжээ. Уг машиныг 1964 онд “Алтан хуруу” цувралд Жеймс Бондын дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Шон Коннери анх удаа унасан байна. Тэгвэл Британийн тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч “Астон Мартин” “DB5” загварыг дахин үйлдвэрлэхдээ зөвхөн 28 ширхгийг үйлдвэрлэх юм байна.
Үүнээс хоёрыг нь үйлдвэрлэгч компаниуд цуглуулгандаа хадгалж, нэгийг нь сайн үйлсийн аянд зориулж дуудлагаар худалдан, үлдсэн 25 машиныг зарна гэжээ. Загвар тус бүрийг 2,75 сая фунт стерлинг буюу 3,5 сая доллараар худалдана. Жеймс Бонд кинонд тоглосон жинхэнэ хувилбарыг 2010 онд 4,6 сая доллараар худалдсан байдаг байна. “DB5” автомашин “Алтан Хуруу” цувралаас хойш Бондын зургаан ч цувралд гардаг бөгөөд 1965 онд дууриалган хийсэн 2,5 сая ширхэг тоглоомон машин зарагдсан байна.
2020 онд Астон Мартин “DB5” захиалагчдынхаа гарт хүрнэ. Сонирхуулахад цувралд тоглосон анхны хувилбарыг үйлдвэрлэж байсан газар одоо “Астон Мартин”-ы засварын газар болсон байна. Мөн шинээр үйлдвэрлэх буугаар тоноглосон, дээвэр нь онгойдог загваруудыг олон нийтийн дунд хуулийн дагуу унаж ашиглах эрхгүй юм.
Эх сурвалж:/www.cnn.com/