СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-19

МАН-ын Бага хурлын тухай багахан тэмдэглэл-1

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Өнөөдөр 12 цаг хүргэж эхэлсэн МАН-ын Бага хурлаар юу, юу хэлэлцсэн, хэн юу гэж ярьсан талаарх мэдээллийг 15:30мин хүртэлх байдлаар багахан тэмдэглэл болгон та бүхэнд хүргэж байна. 

 

Энэ янзаараа бол 1937 оны До яам шиг болно

МАН-ын Бага хурал хурал хаалттай хуралдсаар байна. Хуралдааны эхэнд Намын дарга У.Хүрэлсүхийн илтгэлийг сонссон аж.

МАН-ын дарга У.Хүрэлсүх: "Ардын нам ардын нам байх ёстой, олигархиудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна... Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой... М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн...

Монгол төр гацаанд орчихоод байна... М.Энхболд хийж бүтээсэн юмтай, гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны До яам шиг болно... гэжээ. 

 

Бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наачихлаа

Намын даргын илтгэлийн дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлжээ.

Тэрбээр: "Намайг намын дарга байх үед буюу "60 тэрбумын асуудал 2016 оны зургадугаар сарын эхээр эхэлж яригдаж эхэлсэн. Гэсэн ч бид 2016 оны сонгуульд 65 суудал авч, 21 аймгаас 20 аймагт, 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Том ялалт шүү. Хууль хүчний байгууллагынхан энэ хэргийг дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч би энэ шийдвэрийн дараа намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн...

Харамсалтай нь, бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наачихлаа.

Одоо энэ зааланд сууж байгаа хүмүүс 60 тэрбумын схемийг хэрэглээд ямар албан тушаалд томилогдсон юм бэ. Тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилогдсон гэж яваагүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье...

Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байгаа. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр шүү"...

 

Төрийн дээр нам гарсан байна гэдгийг батлах уу

Намын дарга болон УИХ-ын дарга нарын илтгэлийн дараа бага хурлын гишүүд гурван минутын хугацаатай асуулт асууж байна.

Мөн намын даргын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг бага хуралд оруулж, гишүүдээр санал хураалгуулах саналтай байгаагаа хэлжээ. Уг асуудал нэлээн ширүүн маргаан өрнүүлсэн аж. Учир нь УИХ-ын даргыг огцруулах чөлөөлөх эсэх асуудал нь парламентийн бүрэн эрх байсаар байтал манай намын Бага хурал ийм шийдвэр гаргавал нийгэмд яаж харагдах вэ. Төрийн дээр нам гарсан байна гэдгийг батлах бус уу гэхчилэн зарим гишүүд шүүмжилжээ.

Гэсэн ч намын бага хурлыг зохион байгуулж байгаа хүмүүс дээрх саналаар санал хураалт явуулахаар бэлтгэж байна.

 

Бага хурал хууль зөрчин санал хураалт явуулбал маш аюултай

Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн А.Ундраа:

"УИХ-ын даргыг огцруулах үндэслэлээр санал хураалт явуулах гэж байна. МАН-ын бага хурлын гишүүний хувьд ч тэр, УИХ-ын гишүүний хувьд ч тэр хэлэхэд, УИХ-ын даргыг сонгох, томилох тухай асуудлыг УИХ шийддэг. Гэтэл МАН-ын бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү турхирч, тулгаж болохгүй гэж хэлчихээд гарч ирлээ.

УИХ-ын даргыг томилох, огцруулах асуудлыг хуулинд бүрэн тусгасан байгаа. Тодорхой хуулийн заалт байсаар байтал намын Бага хурал хууль зөрчсөн байдлаар санал хураалт явуулах нь маш аюултай. Ийм хууль илт зөрчсөн үйлдэл хийх вий гэхээс маш их болгоомжилж байна гэсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.