СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгаар тогтнолын ордныг 200 орчим залуус хамгаалж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын бага хурал үргэлжилж байна. Өглөө 11,30 цагаас хойш  тусгаар тогтнолын ордныг хамгаалахаар 200 орчим залуус ирээд байна. Тэд дотор болон гадна хамгаалалтад зогсчээ. Боксын зодолддог залуус мөн байна гэж тусгаар тогтнолын ордны гадна байгаа хүмүүс ярьж байна. Тэдний дунд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан, одоо "Монголын ММA" холбооны тэргүүнээр ажилладаг н.Удаанжаргал гэгч залуу байгаа аж. Тэдний холбооны залуус тусгаар тогтнолын ордныг хамгаалж, жирийн иргэнийг байтугай жирийн гишүүдээ оруулахгүй байгаа бололтой.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн А.Ундраа: Сая гарч ирээд бас их гайхлаа. Би маш олон намын бага хуралд оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. 2 янзын хамгаалалтын компанийн хүмүүстэй тааралдлаа. Хэн эд нарыг зохион байгуулав, хэнийг хамгаалж, хэнийг өмгөөлөх гээд байгаа юм бэ. Хэнийг хэнтэй маргалдуулах тэмцэлдээнд уриалаад байгаа юм бэ. Их түгшүүртэй байна л даа гэсэн юм.

Бичлэгийг бүрэн эхээр нь үзнэ үү:

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.