Нийтэлсэн:
Г.Ганчимэг
6 жилийн өмнө
Техник, технологийн салбар хурдтай хөгжиж байгаа орчин үед ухаалаг гар утас нь шинэ үетэй хөл нийлүүлэн алхах хүсэлтэй хүн бүрийн салшгүй хэрэглээ болжээ. Ухаалаг гар утасны зах зээлд “Apple”, “Samsung” брэндүүд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа ч өрсөлдөгчид ар араасаа нэхэн гарч ирсээр байна.
“Моторола” компани ухаалаг гар утасны зах зээлд дахин өрсөлдөхөө мэдэгдэж шинэ загвараа танилцуулсан ч ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. .
“Моторола” ч гэлтгүй өөр бусад олон компани ухаалаг гар утаснууддаа “iPhone X” –тэй адил дэлгэцийг тойруулсан бат бэх хүрээ мөн дэлгэцийн дээд талд камер байрлуулсан хэсгийг дууриалган хийх болжээ.
.
Гар утасны зах зээлд анхдагчдын нэг байсан “Моторола” ухаалаг гар утасны эрин эхлэх үед борлуулалтаа алдаж 2012 онд “Google”-д зарагдаж, хоёр жилийн дараа “Леново” худалдаж авснаас хойш Android үйлдлийн системтэйгээр дахин үйлдвэрлэгдэж байгаа юм.
Ихээхэн шүүмжлэлд өртсөн шинэ загварын ухаалаг гар утсыг Хятадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн ба бусад орнуудад худалдаалах эсэх нь тодорхойгүй. Ямартай ч “iPhone X” –ээс хоёр дахин хямд буюу 350 долларын үнэтэй байх юм.
Эх сурвалж:/www.bbc.com/