СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-19

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

Өнөөдөр Төрийн ордонд хоёр байнгын хороо болон Ёс зүйн дэд хороо хуралдана.

09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдахаар товлогдсон бол

10.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ гэж байнгын хороон дарга Д.Лүндээжанцан мэдэгдсэн. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаасаа огцруулах саналыг хэлэлцэж магадгүй юм.

Харин Ёс зүйн дэд хороо хуралдаж чадах эсэх нь эргэлзээтэй. Өмнө 3-4 удаа хуралдах гээд ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаагүй учир энэ удаад ч бас ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй. Хэрэв Ёс зүйн дэд хороо хуралдвал ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн асуудлаас эхлээд 60 тэрбумын хэрэг гээд хэлэлцэх олон асуудал байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.