СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Маргааш болох МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг намаас хөөж магадгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэх УИХ-ын чуулган болдгийн урьд орой МАН-ын Хяналтын хорооноос М.Энхболд нарын нийт зургаан УИХ-ын гишүүн (Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Цогзолмаа)-ийг намаас хөөхөөр болсон тухай мэдээлсэн.

Хяналтын хорооны 12 гишүүний 11 нь хөөхийг дэмжсэн ч энэ шийдвэрийг сонссон Ц.Нямдорж гишүүн “улаан гал”-тайгаа бууж, ингэвэл 33-ын бүлэг ард түмний өмнө ялагдал хүлээнэ, муухай харагдана хэмээн тас загнаснаар уг асуудлыг түр царцаасан гэдэг. ". Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Удахгүй намын Бага хурлаа хуралдуулж, зарим гишүүнтэй хариуцлага тооцно. Төрийн цэвэрлэгээ эхэлсэн. Намын цэвэрлэгээ хийнэ” гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Засгаа авч үлдсэн ч Засгийн эсрэг байгаа хүмүүсийг араандаа зуугаад байгаагаа ингэж илэрхийлсэн хэрэг.

МАН-ын жирийн гишүүд дэмжигчид, үүрийн дарга нар өдгөө үгээ хэлж, үсээ зулгааж байна гэж хэлэхэд буруудахгүй. Настайчуулынх нь даралт ихсэх болж “Нам маань нам бус боллоо” хэмээн халаглаж байна.

 

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх түүхэндээ хоёр дахь удаагаа намаа ийн хүнд байдалд оруулж байгаа талаар дээр дооргүй ярьж байна. МАХН гэсэн нэртэй байхад нь “хариуцлагыг нь би хүлээнэ” гэсээр байгаад уугуул МАН нэрээ авсан. Үүнээс болж МАХН гэдэг шинэ нам үүссэн. МАН-ын нэлээд гишүүн уг нам руу урвасан. Намаа хагалсан энэ гэм буруугаа хүлээн “Эхнэрийн бие тааруу” гэдгээр шалтаглан гишүүнээсээ буугаад Австралид очоод хэвтчихсэн нь бодит үнэн.

Харин энэ удаад “Хонгил” гэдэг зүйл ярьж төрийн бүх эрх мэдлийг хууль бусаар далайлган авах гэж оролдож байна. СҮХбаатарын байгуулсан нам ХүрэлСҮХ-ээр дуусах нь гэж гишүүд нь халаглаад байгаа нь ийм учиртай. УИХ-ын даргыг хуулиар унагах боломжгүй учир хууль бус шаардлага тулгасаар байгаад булан шахаад байгааг нь хууль бусаар далайлган авах гэж хэлж болно.  

. Тэрнээс М.Энхболд гэдэг хүнд ч бүх зүйл байгаа юм биш. Эрх мэдэлд хүрэхэд өөрийнх нь эсрэг байгаа хүмүүсийн төлөөлөл болгон дээрх зургаан гишүүний асуудлыг МАН-ын Бага хурлаар түлхүү ярих гэж байна.

Тэдний хоёрыг нь намаас хөөж, дөрвыг нь удирдах зөвлөлөөс хасаж магадгүй гэсэн таамаглал бий. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж хоёр хоногийн дараа буюу маргааш намын Бага хурлыг хуралдуулахаар шийдвэрлэжээ. Монгол орны өнцөг булан бүрээс 350 төлөөлөгч яах ийхийн зуургүй цуглаж байгаа сурагтай. Ойр аймгийн  зарим гишүүд өчигдөр орой гэхэд Улаанбаатарт яаран ирсэн, тэр оройноосоо “дээрээс” өгсөн удирдамжийг сонсон хүлцэж байгаа гэнэ.

.

Намын хагарал, “хонгил”-ын тухай Бага хурлаар ярих ба Хяналтын хорооноос гаргасан дүгнэлт, дээрх нэр бүхий зургаан гишүүний асуудлыг авч хэлэлцэнэ. Тэр дундаа УИХ-ын дарга М.Энхболдыг тусгайлан ярих бөгөөд түүнийг МАН-аас хөөж магадгүй гэсэн яриа газар аваад байна. М.Энхболдын талынхан Бага хурлын гишүүдийн 30 орчим хувийг эзэлж байгаа учир заалнаас ийм санал гаран олонхи нь дэмжвэл М.Энхболд гэдэг лидерээ хүссэн ч хүсээгүй ч тавьж явуулахаас өөр аргагүй болж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.