СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Прокуророос ЖДҮХС-тай холбогдуулан дахин 1 гишүүнийг нэмж, нийт 4 гишүүнийг эгүүлэн татах санал оруулахаар төлөвлөжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Хууль хяналтын байгууллагуудаас ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудаараа зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг шалгаж, заримыг нь прокурорт шилжүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан юм. 

Улмаар прокурорын байгууллагаас уг асуудлыг хянаж,  гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа талаар ч бид мэдээлж байсан юм. Тэгвэл эх сурвалжуудын сүүлд өгсөн мэдээллээр прокурорын байгууллагаас гурван гишүүн дээр дахин нэг гишүүнийг нэмж УИХ-д өргөн барих саналтай байгаа талаар мэдээлж байна.

Өөрөөр хэлбэл ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдэд их хэмжээний зээл авч өгсөн, ингэхдээ ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулсан тул УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар прокурорын байгууллагаас бэлтгээд байгаа аж.

Дашрамд сануулахад өмнө нь прокурорын байгууллагаас ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн нэрийг эгүүлэн татахаар оруулж ирсэн. Гэвч УИХ эгүүлэн татах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан билээ. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Zaluu.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.