Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдоос 4 сая доллар авсан асуудалд холбогдоод байгаа. Т.Ганболд өөрөө телевизийн ярилцлагад оролцох үеэрээ ингэж мэдэгдсэн юм.
Д.Дорлигжав энэ талаар тайлбар өгөхөөр EAGLE телевизийн өнөө орой /2018.12.17./-ны “Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохоор тохирсон байжээ.
Гэтэл АТГ-аас өглөө түүнийг дуудаж байцаалт авсан байна. Тиймээс Д.Дорлигжав сэтгүүлч Б.Жаргалмаа руу утас цохиж “Өнөөдөр АТГ-т дуудагдаж байцаалт өгсөн. Хэрэг шалгагдаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл ярилцлага өгч болохгүй гэдэг шаардлага тавьсан тул өнөөдрийн ярилцлагаа хойшлуулах хэрэгтэй боллоо” гэж хэлсэн байна. Гэхдээ тэрээр сэтгүүлчид “Энэ долоо хоногтоо багтаад заавал ярилцлага өгнө” гэжээ.
П.Мандах