Өнөөдөр МАН-ын жирийн гишүүд мэдээлэл хийж МАН-ыг бага хурлаа даруй хуралдуулж дотооддоо үүссэн асуудлаа шийдвэрлэхийг шаардсан билээ. Харин энэ мэдээлэлтэй зэрэгцэн МАН-ын Удирдах зөвлөл хуралджээ. Ингээд Удирдах зөвлөлөөс МАН-ын бага хурлыг энэ сарын 19-ний өдөр 11 цагаас хуралдуулах тов гаргажээ. МАН бага хурлаараа нам дотроо үүсч байгаа асуудлыг хэлэлцэх бөгөөд зарим гишүүдийг намаасаа хасах эсэх асуудлыг ч авч үзэх юм байна.
МАН өнгөрсөн 8-р сард бага хурлаа хуралдуулж Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэж байсан бол энэ удаад ийнхүү намын дотоод асуудлаа ярилцахаар тогтжээ. МАН-ын бага хурал 369 гишүүнтэй юм.