УИХ-ын гишүүн Б.Ундармааг ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар АТГ-аас дуудаж байцаажээ. Ингэхдээ түүний эзэмшлийн Капитал банкийг битүүмжилсэн гэх яриа гарах болсон юм. Тэгвэл Капитал банкийг хараахан битүүмжлээгүй харин үзлэг, нэгжлэг хийж, бичиг баримтууд хураан авсан талаар албаны эх сурвалж хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармааг эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Мөн энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа ажээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас өөрийн эзэмшлийн Капитал банк буюу “Доктор МЭИК” ХХК-аараа дамжуулж 700 сая төгрөг авсан байна.