СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2018-12-16

Н.Отгонбаатар: Өөрийгөө ялсан тамирчин хамгийн шилдэг нь байдаг

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

Бидний яриа их энгийн зүйлээс эхэлсэн юм. Тэрбээр “.

 

Зөвхөн өөрөө зүтгээд амжилтанд хүрдэг тамирчин байдаггүй юм

 

Онгоцноос буунгуут утаа үнэртээд л. Гэхдээ тэр утаа аргалын утаа шиг санагдсан. Өөдөөс салхи сэвэлзээд нэг л дотно. Нуруун дээрх хүнд ачааг аваад хаячихсан мэт сэтгэл уужраад сайхан байна. Монгол Улсын маань төрийн дуулал маш сайхан аялгуутай. .   

 

Загасчилна гэдэг авьяас шаарддаг урлаг юм шиг ээ

 

Зун амарсан үедээ гэрийнхэнтэйгээ хөдөөгүүр аялдаг

Би шинийг байнга эрэлхийлдэг зантай 

-Сан-франциска хот ямар сэтгэгдэл төрүүлэв? 

-Улсынх нь хөгжлийг хараад үнэхээр биширсэн. Бие биеэ хүндэлж буй соёл, хүлээцтэй байдал, ажилсаг зан, хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг нь таалагдсан. . Тэнд амьдарч байгаа хүмүүс хэдий эрх чөлөөтэй байдаг ч хууль дүрмээ чанд баримталдаг юм билээ.

-Спортын тамирчдад амралт, чөлөөт цаг бага гарах юм аа. Ховорхон олддог энэ боломжийг хэр үр дүнтэй өнгөрүүлж сурсан бэ?

-Олдсон цаг заваа голдуу бэлтгэл хийхэд зориулдаг. Хамтарч бэлтгэл базаадаг залуустаа өөрийн мэддэг, чаддаг зүйлээ зааж сургах дуртай. Миний хувьд урам авдаг зүйлийн маань нэг энэ л дээ. Харин . Би биллярьд, сагс тоглох хоббитой.

 

Нүүрэндээ инээмсэглэл тодруулаад л угтаж буй хүмүүстэйгээ баяр хөөртэй уулзсан

 

Зам-үүдэд хүүхэд байхаасаа л найзуудтай биллярьд нүдэж өссөн. Энэ спортоор тэмцээнд оролцож аварга болж байлаа. Зун амарсан үедээ гэрийнхэнтэйгээ хөдөөгүүр аялдаг.. Хажуу дахь найз маань хэд хэдээр нь барьчихна. . Загас баригдах хүндээ баригддаг, баригддаггүй хүндээ ер баригддаггүй юм билээ. Тэгэхээр загасчилна гэдэг авьяас шаарддаг урлаг юм шиг ээ. (инээв)

-Таныг хотын унаган иргэн гэж бодож байлаа. Гэтэл хүүхэд насаа хөдөө өнгөрүүлсэн хүн байна шүү дээ?

-. Өглөө босоод ээждээ үнээ саахад нь тусалж тугал татаж өгнө, хурга, ишиг хариулна. Аав, ахтайгаа адуунд явна. , аав,ахтайгаа ойд түлээ мод бэлтгэх гээд хөдөөгийн завгүй ажилд нухлагдаж өссөн. . Сүүлийн үед тэмцээн уралдаанд оролцоод гэртээ тухтай очиж амрах зав ховор гардаг боллоо.  

 

Монголчуудын цусанд тулалдаж сурсан дайчин чанар бий

 

Хүн өөрөө хичээж чадвал амжилт гаргах боломжтой

Тулааны спорт тамирчин хүнийг олон талаар хөгжүүлдэг давуу талтай

-Хөдөө өссөн залуус найранд гурван дуутай, наадамд гурван даваатай л байдаг даа?

-Найранд очихдоо дуулдаг хэдэн аятайхан дуу сурмаар юм байна гэж байнга боддог. . Би солгой хоолойтой. . Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү гуайн дуулсан “Ээжийн бор аяга” мөн “Ээждээ яарсан сэтгэл” дуунд дуртай.

-Та дэг журмыг дээд зэргээр баримталдаг байх л даа. Гэхдээ хааяа ч болов өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй баймаар санагддаг уу?

-Тийм ээ, гэхдээ чаддаггүй юм.. Миний хувьд нэг зүйл эхэлсэн бол заавал ард нь гарч байж санаа амардаг.

 

Livetv.mn-ийн

 

. Зөвхөн өөрөө зүтгээд амжилтанд хүрдэг тамирчин байдаггүй юм. Гэр бүл, хамт олон, ойр дотно нөхөрлөдөг найз нөхдийнх нь тус дэм байдаг. Витамин, хоол унд, зардал мөнгөөр тусалдаг ах нар болоод найз нөхдөдөө баярлаж явдаг. .

 

 

-Хүүгээ амжилт гаргаад ирэхэд аав ээж нь их баярласан байх даа?

-. Аргагүй биз, тулааны спорт хүнд төрөл шүү дээ. Надаас байсхийгээд л ээж маань “Миний хүүгийн бие гайгүй юу, хоол ундаа сайн идэж байгаарай, одоо юу хэрэгтэй байна, ээж нь явуулах уу” гэж асууна. . Намайг нутгийн зөвлөл сайн дэмждэг. .   

 

Амархан олддог амжилт гэж байдаггүй юм

 

 Тамирчин хүн ялалт байгуулж, бас ялагдаж сурах хэрэгтэй

Амжилт, ялалтыг дагаад алдар нэр, хариуцлага ирдэг. Олны итгэл, найдварыг дааж явах л чухал 

-Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, амжилт гаргасан танаар спорт сонирхогчид их бахархаж байна билээ. Тулааны спортод аваргын бүс зүүнэ гэдэг амаргүй. Эрсдэл ихтэйгээс гадна эр зориг их шаарддаг болохоор энэ спортоор хичээллэдэг тамирчид тэр бүр амжилт гаргах нь ховор?

-Тулааны спортод бусад спортын төрлөөс ялгарах онцлог их байдаг. Тухайлбал, өөртөө итгэлтэй байхаас сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн бэлтгэсэн байх шаардлагатай.  Эр зоригт,  тэсвэр тэвчээр, хурд, хүч, хөдөлгөөн, шаламгай байдал, өрсөлдөгчөө мэдрэх мэдрэмж, тулааных нь онцлог, арга барилыг тулалдах явцдаа мэдэрч, хариу барих овсгоо самбааг их шаарддаг. . Сүүлийн үед хүүхэд, залуус тулааны урлагаар хичээллэдэг боллоо. Хүн өөрөө хичээж чадвал амжилт гаргах боломжтой. . Тэр тусмаа ноцолдох барилдах дуртай улс.  

-"Dragon house MMA" холбооны тэмцээний 70 кг-ын жинд түрүүлж аваргын бүс зүүлээ, та. Энэ таны оролцсон хэд дэх тэмцээн бол?

-АНУ-ын Сан-Франциско хотод болсон энэ тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцлоо. . Аваргын бүсний төлөө . Сайн тамирчин, хүчтэй ч өрсөлдөгч.

 

                Монгол хүний сөхрөх дургүй зан тулааны спортод сайнаар нөлөөлдөг

 

Түүний эсрэг босоо тулаанд тактик боловсруулж, тэр аргаараа тулалдсан. . Би яг жилийн өмнө өөр нэг холбоонд тулалдаж цом авч байв.   

 

Бразилын тамирчин Игорь Фонтезтэй тулалдаж ялсан амжилт

 

-Ямар улсын тамирчнаас даагаа нэхмээр санагдсан бэ?

-Энэ тэмцээнээс өмнөх хоёр ч тэмцээнд 77 кг-ын жинд тоглосон. Энэ жинд тоглосон нэг тамирчинтай гурван үе үзсэн. Хоёулаа хүч тэнцсэн. . Европын гардан тулааны тамирчдын угсарсан холбоо цохилтоос суралцмаар санагдсан. . Монгол хүний сөхөрч, ухрах дургүй шартай зан тулааны спортод сайнаар нөлөөлдөг тал бий. .   

 

Тулааны ринг өрсөлдөөн дундаас өөрийгөө мэдрэх боломж олгодог

 

 Сэтгэлзүйгээ өндөр байлгаж, ялна гэсэн итгэл өвөртөлж явсан

Түүний тоглолтын явцаас маш их зүйлийг ойлгосон

-Амжилтыг дагаад алдар нэр өсдөг. Тэр ч хэрээрээ үүрэг, хариуцлага дагаад ирдэг ч юм шиг. Танд мэдрэгдэж байна уу?

-Мэдрэгдэлгүй яахав. Монголын тулааны спорт сонирхдог залуус болоод дасгалжуулагч, ажлын хамт олон, хайртай гэр бүл, найз нөхөд маань надад маш их итгэл найдвар хүлээлгэсэн. Тиймээс тэр их итгэл найдварыг алдахгүйн тулд би өөрөө ч их хичээсэн. Тэр ч хэрээрээ . Амархан олддог амжилт гэж байдаггүй юм. .       

-Энэ спорт таны ажил мэргэжилтэй чинь холбоотой байдаг байх. Тусгай ажиллагааны газрын ажилтнууд заавал тулааны спортоор хичээллэх шаардлагатай юу?

-Тийм ээ. Миний ажил мэргэжлийн онцлогтой тулааны спорт илүү ойр. Манай цагдаагийн албан хаагчдаас байлдааны самбо, караэтегээр хичээллээд гардан тулааны спорт руу орсон хүмүүс бий. Бүр энэ спортоор тууштай хичээллэж өөрийгөө хөгжүүлээд мэргэжлийн тулааны спорт руу орсон албан хаагч ч байдаг. Манай хамт олон намайг тэмцээнээс ирэхэд сайхан угтаж авсан. Тэмцээнд оролцох дөхөхөөр намайг ойлгож, бэлтгэл хийх боломжоор хангаж, ажлын цаг, завыг зохицуулж өгдөг юм.

 

Манай хамт олон “Амжилттай тоглоод аваргын бүс аваад ирээрэй

 

Спортын ямар ч тамирчин ар гэр, хамт олон, ойр хүрээлж буй нөхдийн дэмжлэг тусгүйгээр амжилт гаргаж чадахгүй. . Ажилтай холбоотой асуудлаа бидэнд найдаж болно. Зорилгоо биелүүлээд ирээрэй. Нэгдүгээрт, эрүүл мэнд чухал шүү, ялагдал байж болно..

-Холимог тулааны спортоор хичээллэх болсон шалтгаан юу вэ. Хүсэл сонирхлоороо энэ спортод дурласан уу, аль эсвэл ажлын шаардлага уу?

-Хүүхэд байхын хөдөлгөөнтэй, спортоор хичээллэх дуртай байлаа. Намайг анх цагдаагийн курст суралцаж байхад цагдаагийн албаны сургалтад байлдааны самбо, караэтэ заадаг байв. Курсээ дүүргээд үндсэн ажилтан болоход . Би одоо ЦЕГ-ын тусгай ажиллагааны “Ирвэс” клубт бэлтгэл сургуулилалтаа базааж, боксын дасгалжуулагч Д.Ганзориг багшийн удирдлага дор хичээллэдэг.

 

Спортод хүчтэй өрсөлдөгчтэй байх хэрэгтэй

 

Хамгийн гол нь өрсөлдөгчөө ялна гэдэг итгэлтэй байх хэрэгтэй 

 Надад түүний тоглолт нэгийг бодогдуулсан шүү

-Дүрэмгүй зодооны аварга, гардан тулааны, монгол зоо, караэте, халз тулааны аварга гээд таны амжилтын буухиа үргэлжилсээр. Харин энэ бүхнийг хэрхэн сурсан чинь залуусын сонирхлыг их татдаг?

-Анх гавьяат дасгалжуулагч Б.Ганбат багш надад бокс, караэте заасан. Би ч шамдан сурч хичээллэхээр шийдсэн. Тэмцээнд орж амжилт гаргаж эхэлсэн цагаасаа мэргэжлийн тулаан руу орж, эцсийн үр дүнг нь харъя гэсэн зорилготой тавьсан. 2010 онд холимог тулааны MGL холбоонд тулалдсан тэмцээнд гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ахтай рингэн дээр хүч үзэж байлаа. Т. Тамирчин хүн хүчтэй өрсөлдөгчтэй байх хэрэгтэй.

-Та олон тэмцээн уралдаанд оролцож орон орны шилдэг тамирчидтай тулалддаг. Тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч, шилдгийн шилдэг нь ямар улсын тамирчин байв?

-Ямар орны тамирчин гэж ярихаас илүү өөрийгөө ялан дийлж гарч ирсэн тамирчин хамгийн шилдэг нь байдаг. Миний мэдэхээр АНУ, Бразил, Япон, Монголын тамирчид маш сайн тулалддаг.

 

Тулааны спорт олны нүдэн дээр шударга өрсөлддөг

 

Тулааны спортын төрлүүд . Хүн өөрөө хичээж чадвал хэзээ ч амжилт гаргаж болох спорт. .  

-Тамирчин хүнд өрсөлдөгчөөсөө суралцах олон зүйл байдаг. Танд хамгийн их урам өгч, бас ялагдаж болохгүйг байнга сануулдаг тамирчныхаа тухай сонирхуулж яриач?

-ОХУ-ын байлдааны самбоос мэргэжлийн тулаан руу орсон г. Түүний амжилтыг дэлхий даяараа бахархдаг, хүндэлж биширдэг, .

 

Тулааныг нь үзэх гэж хэдэн сая хүн цуглардаг

Түүний амжилтыг дэлхий даяараа бахархдаг, хүндэлж биширдэг

 

Тамирчны хувьд биеэ авч яваа соёл, хувийн зан харилцаа, багш дасгалжуулагч болоод тулааны дэвжээ, өрсөлдөгчөө хүндэтгэж буй байдлаас нь суралцмаар санагддаг. . Энэ мэтчилэн дурьдаж яривал түүнээс суралцах олон зүйл бий.   

 

Би их шартай, амархан бууж өгөхийг хүсдэггүй

 

Ялалт байгуулна гэдэг том амжилт. Хүсэл, мөрөөдлөө биелүүлж буй баяр юм

-Тулааны спортын тамирчдын хамгийн чанд баримталдаг зарчим, ёс зүй юу вэ?

-Баримталдаг зарчим бий. Гэхдээ заавал тийм байх ёстой гэж тулгадаггүй. Энэ бүхэн хувь хүний өөрийнх нь соёлтой холбоотой. Тухайн тамирчин амжилтанд хүрсэн ч бай, хүрээгүй ч бай хаана ч явсан олны дунд биеэ зөв авч явах, бусадтай зөв боловсон харилцах нь зүйтэй юм. .    

-Тамирчин хүний спортын замнал сонирхолтой байдаг. Нэг нь эсэргүүцэлтэй тулгарч байхад, нөгөө нь өөрийгөө өөрчлөх гэж, эсвэл ялагдлаа ялалт болгох гэж спорт сонгодог. Харин таны хувьд?

-Би 10 жилийн сургуулиа дүүргээд Хил Хамгаалахын Их Сургуульд орохоор элсэлтийн шалгалт өгөх гэж байтал аав Цагдаагийн сургуульд суралц гэж зөвлөсөн. Би ч дуртай байсан болохоор аавынхаа зөвлөгөөг дагасан.

 

Аав, ээж минь намайг тэмцээнд оролцож байхад санаа нь их зовдог гэсэн

 Ээж минь намайг тэмцээнд оролцож байхад санаа нь их зовдог гэсэн

 

Аав маань спортын тамирчин хүн болохоор намайг их дэмждэг. Аавынхаа спортыг өвлөж цаашид үргэлжлүүлье гэж бодсон боловч албаны ажилд орж мэргэжлийн холимог тулааны чиглэлээр бэлтгэгдсэн.

-Ялагдал танд ямар бодол төрүүлдэг вэ? 

-Спортод ялалт, ялагдал аль аль нь бий. . Тамирчин хүн ялалт байгуулж, бас ялагдаж сурах хэрэгтэй. Мэдээж ялалт байгуулна гэдэг том амжилт. Зорилго, тэмүүлэл, хүсэл, мөрөөдлөө биелүүлж буй баяр.  . Яагаад ялагдчихав гэж бодно, өөртөө дүгнэлт хийнэ, өрсөлдөгчөө судална. .

 

Тэмцээнд тамирчин хүн ялна гэдэг бодол тээж ордог болохоос ялагдана гэж боддоггүй

UFC гийн шилдэг тулаанч Жош Томпсон Н.Отгонбаатарын тулааныг зорьж ирж үзжээ 

 

Үүгээрээ хойшид гаргах . “Ялалтыг олон хүн хуваалцдаг, ялагдлыг ганцаараа үүрдэг” гэдэг үг байдаг. . Миний хувьд ялагдахгүйг хичээдэг. 2009 онд анх тэмцээнд орж эхэлсэн. . Ялагдсан үедээ сэтгэлээр унахаасаа илүү алдаагаа бодож дүгнэлт хийдэг. Тэр тэмцээний дараахан уйлаад багшдаа “Би хойшдоо ялагдах ёсгүй, хичээх хэрэгтэй юм байна” гэж хэлээд зөвлөгөө авч байлаа. (Инээв)

 

Надад ялагдаж байсан удаа бий. Тийм үед өөрөө өөртэйгээ ярилцдаг

Тэрбээр боксын  шилдэг дасгалжуулагч Д.Ганзоригийн удирдлага дор хичээллэдэг                                     

                                                                                                                                                                 

                                                                                                               Ярилцсанд баярлалаа.   

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.