УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын 5 гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БХ-ын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Шадар сайд Ө.Энхтүвшин нарын ахмад гишүүддээ хандан шаардлага хүргүүллээ. Тэд олон жил төр түшилцсэн гишүүд хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулж, чуулганы ирц бүрдэхгүй байх үйл ажиллагааг оройлон зохион байгуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд чуулгандаа сууж, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биeлүүлэхийг шаардлаа. Шаардлагыг биeдүүлэхгүй бол гишүүнээс нь чөлөөлөх асуудлыг өргөн барина гэсэн юм.