СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-ынханд зарсан хэрэгт Ч.Сайханбилэгийг яллагдагчаар шалгах саналыг НПГ хэрхэх бол

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар бол ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “Тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад “Ростех” корпорацын захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан нь холбогдох бичиг баримтуудаар тодорхой болсон байдаг.

Ийнхүү татгалзсанаар “Монгол зэс” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн билээ. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм.

 

 

Хоёр улсын Засгийн газар шийдвэр гаргаагүй байхад “Монгол зэс”-ийнхэн мөнгөө шилжүүлсэн байжээ

юм.

Тухайлбал, дээрх шийдвэрийг гаргасан Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсныг протоколд тэмдэглэжээ.

Түүнчлэн,

ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад буюу “Монгол зэс” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банкинд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Уг 5.02 сая ам.долларыг манай талаас төлөх төлбөрт тооцсон баримт бий аж.

Харин энэ их хэмжээний ам.долларыг хэрхэн босгов?

“Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед энержи систем”, “Канетик” компани 2016 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний ам.долларын зээл авангуутаа “Монгол зэс” ХХК-д дамжуулан зээлдсэний зэрэгцээ зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрүүгүй нэг ижил загвараар үйлдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгосон зэргээс үзэхэд халхавч баримт бичиг болох нь тодорхой байна.

Нэгтгэн дүгнэж үзвэл, төлбөрт шилжүүлсэн гэх дээрх 400.27 сая ам.доллар нь байна.

 

 

Ингэхдээ Банкны хууль тогтоомжийн үндсэн зарчим, хуулийн тодорхой заалтыг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк, түүний гол хувьцаа эзэмшигчид зөрчжээ.

Тухайлбал, . Худалдаа хөгжлийн банк нь 745.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 50.0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, хувьцааных нь 93.1 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Гэтэл байна.

Энэхүү 400.27 сая ам.долларын зээл олгохдоо Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “... нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй ...” гэснийг зөрчөөгүй гэж харагдуулахын тулд Д.Эрдэнэбилэг болон түүний шууд удирдлагад ажилладаг ажилтнууд /Банкны тухай хуульд эдгээрийг “холбогдох этгээд” гэж тодорхойлсон/- ын нэр дээр байгуулсан компаниудад халхавч гэрээ байгуулж, 68-70 сая ам.долларын зээл олгож, эдгээр нь “Монгол зэс” ХХК-д шилжүүлсэн байна.

Худалдаа хөгжлийн банк нь “Монгол зэс” ХХК-д зээл олгохдоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг барьцаалж, дараа нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монгол зэс” ХХК-ийг төлөөлж “Эрдэнэт үйлдвэр”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон нь Банкны тухай хуулийн 3.1.2 дахь заалт /холбогдох этгээд/-ыг зөрчсөн байна” хэмээн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа танилцуулсан байдаг.

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг буруутгах шалтгаан юу байв

“Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авах, эсэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 25.1.15, Засгийн газрын тухай хуулийн 16.2, 29.2.6, 29.2.7 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1.1, Компанийн тухай хуулийн 2.6, Татварын ерөнхий хуулийн 18.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 2007 оны 27 дугаар тогтоол, Монгол Улсын 3асгийн газрын 2009 оны “Журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үздэг.   

 

 

Уг маргааныг шалгах явцад УИХ-ын архив дахь “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол”-ын хувийн хэрэгтэй танилцахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны зургадугаар сарын 10-нд ЗГХЭГ-аас УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг УИХ-аар шийдвэрлэх, ОХУ-ын “Ростех” корпорац саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлж байж.

Гэвч Ерөнхий сайд ямар нэг ашиг сонирхлын үүднээс уг зөвлөмжийг хүлээн авалгүй, сонгуулийн өмнөхөн “Монгол зэс”-д 49 хувийн хувьцааг худалдан боломжоор хангаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэмээн буруутгагдаж буй юм.

Тиймдээ .

Хэрэв Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах тогтоол НПГ-ын хяналтын прокурорууд баталбал тэрбээр эрүүгийн хоёр ч хэрэгт буруутгагдах юм. Өмнө нь түүнийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу олны дунд “Дубайн гэрээ” гэх тодотголтой болсон гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар тооцон цагдан хорьж шалгаж байсан билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.