Дэлхийд тэргүүлэх технологийн компани “Apple” Техас мужийн Умард Остинд шинэ цогцолбор барихаар төлөвлөжээ. Шинэ цогцолборын ажилд тэрбум ам.долларын хөрөнгө оруулах юм байна.
Түүнчлэн ирэх таван жилийн хугацаанд 20,000 ажлын байр АНУ-д шинээр бий болгохыг зорьжээ. Шинээр байгуулах мэдээллийн төвүүддээ нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэжээ.
Сиатл, Сан Диего, Калвер Сити, Калифорниа-д “Apple”-ын шинэ байгууламжуудыг барьж, Питтсбург, Нью-Йорк, Боулдер, Колорадо хотуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөг ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Дэлхийн шилдэг технологийн компани орлогынхоо тэн хагас гаруйг нь АНУ-аас бусад зах зээлээс бүрдүүлдэг. Засгийн газрын зүгээс дотооддоо үйл ажиллагаагаа сайжруулж улс орноо хөгжүүлэхийг шаардсаар байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com