МАН-ын бүлэг 32-ын А, 32-ын Б гэж хоёр хуваагдсан. Үүссэн нөхцөл байдлыг бид эвлэрлийн журмаар, хууль дээдлэх зарчмаар, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр зохицуулах гэсэн зарчмаар зохицуулах гээд санал, санаачилга гаргаад явж байна. 32 Б талаас надаар /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан/ ахлуулаад, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт гишүүн, 32-ын А талаас Ч.Улаан сайдаар ахлуулаад Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Т.Нямбаатар гишүүн гэсэн дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 удаагийн уулзалт зохион байгуулсан.
Хамгийн гол нь үүссэн нөхцөл байдлаас хохирол багатайгаар, ул орныхоо эрх ашгийг бодсон, хуулиа дээдэлсэн шийдвэрийг гаргах вэ гэсэн асуудлыг хэлэлцсэн. Ямартай ч гурван удаагийн уулзалт болсон. Ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй байна.
Парламентийн түүхэнд олонхийн бүлэг хуваагдаж байсан түүх байдаггүй. Энэ бол анхны удаагийнх. Монголын ард түмний итгэлийг хөсөрдүүлж байгаадаа уучлалт гуймаар байна.
Өнөөдөр манай намын дарга, Ерөнхий сайд зөвхөн 32-ын А талын эрх ашгийг хангахын тулд байгаа мэт хандаж болохгүй.Бид нэг нь ардаас нь нэг нь урдаас нь гарчихсан хүүхдүүд биш. Энэ 65 суудал бол монголын ард түмний итгэлийн үр дүнд авсан суудал. Бид энэ итгэлийг эдийн засгийн өсөлт, ард түмний амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг ард түмний амьдралд шингээж хариулах ёстой.
Манай нөгөө тал “бидний талд Ерөнхий сайд байгаа учраас” гэсэн хандлагаар хүч түрэмгийлсэн маягаар ажиллаж байна. Харин бид хүлээцтэй хандаж байна.
Тиймээс намын эрх ашиг, улс эх орныхоо эрх ашгийн төлөө ургагш алхъя гэхээр болохгүй байна. Тэд попроод л, өнөөдөр л гэхэд 39 гишүүнийг УИХ-ын даргыг огцруулах асуудалд гарын үсэг зуруулсан гэх мэтээр яриад явж байна. Энэ дотор 20 гаруй нь ЖДҮХС-аас зээл авсан хүмүүс байна.
УИХ-ын даргыг зөөлхөн болохоор нь дээрлэхэж байна.