Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаа энэ үед дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдөр 22.00 цаг хүртэл амралтын өдөр 16.00 хүртэл ажиллаж байгаа билээ. Эмнэлгийн ачаалал болон ханиад томуугийн дэглэлтийн талаар сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжийн үүдээр ороход цээж нь оволзон амьсгаадаж, ханиалгах бяцхан хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд олон байлаа.
Эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэхээр дөрөв, таван цаг хүлээн сууж байгаа гэдгээ учирлан, эмч нарын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.