“The Guardian” сэтгүүл энэ онд трэнд болсон технологийн дэвшлийг харуулсан шилдэг тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан байна. Ухаалаг үсний индүүнээс авахуулаад е-дугуй зэрэг олон сонирхолтой технологиуд багтжээ.
1. “Dyson Airwrap” компанийн үйлдвэрлэсэн “Beauty” ухаалаг үсний индүү таны үсийг гэмтээж халаадаг хуучин технологийг халж, бүсгүйчүүдэд эрүүл гоо үзэсгэлэнг бэлэглэжээ.
2. “Sonos One” компанийн үйлдвэрлэсэн ухаалаг яригч дуу чимээг өрөөний бүх хэсэгт хүргэх хүчин чадалтай.
3. “Е-дугуй”-г “VanMoof Electrified X2” компани сайжруулан үйлдвэрлэсэн ба цагт 25 км хурдтайгаар 100 гаруй км зам туулна. Хулгайд алдагдахаас сэргийлсэн программтай.
4. “Фитнесс” нэртэй ухаалаг дээс 23 ширхэг LED гэрлийн тусламжтайгаар таны эрүүл мэндийг хянаж тус болно.
5. Алсын удирдлагатай, халаасанд багтдаг UHD дүрс бичлэг хийх чадамжтай “DJI Mavic Air” дрон энэ оны шилдэг технологид багтжээ.
6. “Jaguar I-Pace” загварын цахилгаан автомашин нэг удаагийн цэнэгээрээ 350 км явах хүчин чадалтай төдийгүй хорт утаа огт ялгаруулахгүй гэдгээрээ давуу талтай болжээ.
7. “Анки Вектор” компанийн үйлдвэрлэсэн Робот төхөөрөмж сонсох, ярих, харах зэрэг бүхий л үйлдлийг хийж чаддаг тоглоом юм.
8. Ухаалаг гар утас хэзээд хүн төрөлхтний шилдэг бүтээлүүдийн нэг байх юм. Тэр дундаа Хятадын технологийн тэргүүлэгч “Huawei”-н “Mate 20 Pro” гар утас гурван линзтэй дуран, 3D царай танигч болон хурууны хээгээр уншигч, 35 цаг цэнэгээ барих зай хураагуур, утасгүй цэнэглэгч зэргээрээ ялгарч чаджээ.
9. “Nest Hello” хаалганы хонх нь царай танигчтай, ухаалаг хэрэглээ юм.
10. “Instrument” буюу “Roli Songmaker Kit”-ийн үйлдвэрлэсэн хөгжмийн зэмсэг нь даралт, бөмбөр, хяналтын самбарыг багтаасан цахилгаан хөгжим юм.
Эх сурвалж: www.theguardian.com