СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европ дахь хулгайч монголчууд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

.

Энэ ноцтой асуудлыг нээлттэйгээр, тодорхой давтамжтайгаар ярьж хэлэлцэж байхгүй бол тун удахгүй бид Европт алхах эрхгүй, муу нэртнүүд болж мэдэхээр байна. Их эзэн Чингис хаанаар овоглон бахархдаг монголчууд Европ дахь энэ дэлхийн хамгийн муу нэртэй үндэстэн болохын ирмэг дээр байна гэж хэлбэл хэтрүүлэг болохгүй биз ээ.

. Европын аль нэг улсын дэлгүүрээр үйлчлүүлж явахдаа “Намайг хулгайч явж байна гэсэн нүдээр харж байгаа болов уу” гэсэн айдас, ичгүүртэй бодол тээж явмааргүй байна.

Гэтэл байдал санаснаас бүр дордож эхэлж байгааг сая Европоор явахдаа анзаарсан учир үзэг, цаас нийлүүлж сууна. Сэтгүүлчийн хувьд энэ асуудалд эмзэглэж байна. Ичиж байна.

Учир нь . Төрийн алба хашдаг нэгэн эрхмийг брэндийн дэлгүүрээр үйлчлүүлэхээр орох гэтэл хамгаалагч нь “Уучлаарай, таныг оруулж чадахгүй нь” гэж хэлсэн нь саяхны тохиолдол. Францад дэлгүүр хэсэн явж байсан бүсгүйн араас хамгаалагч нь дагачихсан “Хатагтай, танд юугаар туслах вэ” хэмээн инээмсэглээд явж байсан нь бас саяхан болсон явдал...

Одоо л бид үүнийг ямар нэгэн хэмжээгээр багасгах, эсвэл таслан зогсоохгүй бол дэлхийн түүхнээ “Жүүд хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичиг хадаатай байсан шиг тун удахгүй “Монгол хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичигтэй дэлгүүр хоршоо Европт борооны дараах мөөг шиг бий болоход ойрхон байна

.

Швейцарьт болсон нэгэн тохиолдол: Монголоос төрийн ажлаар очсон эрхмүүдийг тэнд суурьшсан монголчууд хорхог боодог хийн дайлж цайлж нэгэн өдрийг дотно өнгөрөөсөн ба тэр зууртаа хаанаас юу, юу авахаар сонирхож байгааг нь танадаж мэдэн, тал үнээр нь авчрах тухай наймааг тохирсноор хэдхэн хоногийн дотор бараануудыг нь тал үнээр нь авчирч өгчээ.

Францад болсон нэгэн тохиолдол: Монголоос очсон зочид нь дэлгүүр хэсэхээр болоход тэнд суурьшсан танилууд нь дагаж явсан ба дэлгүүрт юм үзүүлэхгүй саад болон, “Би тал үнээр нь олоод өгье л дөө”, ”Наадахаа битгий ав, үнэтэй байна” гэхчлэн тухтай ч дэлгүүр хэсүүлэхгүй байсан тул хөөж явуулсан тухай ярих...

Бельгид болсон нэгэн тохиолдол: Монголоос ирсэн зочдын сургаар хамаатан нь нэгэн найзыгаа дагуулж ирсэн ба тэрхүү танил нь үнэт эдлэл, үнэртэй ус, цаг гэх мэт үнэт барааны наймаачин байжээ. Барааны ихэнх нь шошготойгоо ба уг үнээс тал үнээр зарим бараагаа зараад явжээ...

Эдгээр нь Европ дахь зарим монгол хүмүүсийн хулгайн гэмт хэрэг, тэдний бараа бүтээгдэхүүнээ зардаг аргуудыг харуулсан гурван жишээ юм. Тэд хулгайн бараагаа хэд хэдэн янзаар зарж борлуулж байх шиг.

Нэг бол Монголоос ирсэн зочны худалдан авахаар төлөвлөсөн барааг хулгайлж авчран тал үнээр нь борлуулах байдлаар амьдралаа зогоох нь байна. Эсвэл, цуг яван, барааг нь “тоочиглон”, улмаар хулгайлж хямд үнээр нийлүүлж байна. Үгүй бол, нэг төрлийн бараанаас олон тоогоор авчран, Европт олон жил амьдарсан борлуулагч нараар дамжуулан ашиг олж байна. Мөн Австриас хулгайлсан бараагаа Польшид аваачиж зарах мэтээр холбооны улс дотор зугаалан амьдралаа авч явж байгаа нь ч байна.  

. Дэлгүүрт байсан хамгийн том зурагтыг хулгайлсан нэгэн монголын тухай та лав дуулсан байлгүй. Удахгүй ютүб зэргээр монголчуудын хулгайн гэмт хэргийн түүвэр гэж гарахад гайхах, айх зүйлгүй болох нь.

. Дэд хурандаа ч энэхүү болчимгүй үгнээсээ уучлал гуйсан. Уучлал гуйсны дараагаас энэ шуугиан намжсан ч энэ сэдвээр ярих, хөөрөхөө болимгүй байна. Учир нь дээр хэлсэнчлэн, монголчууд бид “бараа бологч”-тойгоор дэлгүүр хэсдэг үндэстэн болж мэдэхээр байна.

Тэгэхээр та бүхэндээ хандан дараах зүйлийг уриалъя гэж бодлоо.

!  

Би хувьдаа Европт хулгайн бараа нэг удаа худалдаж авч байсан. Энэ явдлаасаа одоо ичиж байна. Дахин ийм зүйл хийж эх орон нэгтнийхээ хулгайн хэргийг өөгшүүлэхгүй гэж хувьдаа шийдсэн. Ойр тойрны хүмүүстээ ч тэгж уриалж, шаардах болно. Уншигч таныг ч гэсэн ингээсэй гэж хүсэж байна.

. Монгол улсын Гадаад харилцааны яам тусгай бодлого гарган, хулгайч монголчуудын талаарх мэдээллийг ЭСЯ болон ДТГ-аараа дамжуулан авдаг болмоор байна. Нээлттэй, цахим утас ажиллуулъя. Энэ мэдээллийг Монголоос очсон хүмүүс өгнө үү гэхээс Европт ажиллаж, амьдарч дундаа орсон хүмүүс өгнө гэж найдаж хэрэггүй.

Одоо л бид үүнийг ямар нэгэн хэмжээгээр багасгах, эсвэл таслан зогсоохгүй бол дэлхийн түүхнээ “Жүүд хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичиг хадаатай байсан шиг тун удахгүй “Монгол хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичигтэй дэлгүүр хоршоо Европт борооны дараах мөөг шиг бий болоход ойрхон байна.

?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.