СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-08-08

Сайд Ч.Ундрам хууль зөрчсөн газрын олголт, барилгын ажлыг зогсоохоор хуулийн байгууллагад хандлаа

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 цагийн өмнө

Богд хааны Хүрэн ордон болох “Хайстайн Лавиран”-гийн зүүн талд, зуны ордонтой хаяа залган хууль бусаар газар олгож, автозасварын төв барьж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам холбогдох төрийн байгууллагуудад албан ёсоор хандлаа.

Монголын түүх, соёлын үнэт өв болох Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд авто засварын зориулалттай барилга барьж эхэлсэн нь түүхэн дурсгалт орчныг гэмтээх ноцтой эрсдэлтэй гэж сайд үзэж байна.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан сайд Ч.Ундрам дараах арга хэмжээг авах шаардлагыг хүргүүлжээ:

1. Барилга, хот байгуулалтын хууль зөрчсөн асуудлаар Барилгын хөгжлийн төв болон холбогдох байгууллагад хандан тухайн газрын барилгын үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах;

2. Нийслэлийн зүгээс тухайн иргэнд газар олгож, барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж, хэрэв хууль бус бол зөвшөөрлийг түдгэлзүүлэн хүчингүй болгох, хариуцлага тооцох арга хэмжээ авах;

3. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гарган, газар дээр нь шалгалт хийж, хууль бус үйл ажиллагааг зогсоох, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах.

. Иргэд энэ талаар удаа дараа гомдол гаргаж, түүхэн дурсгалт өвийн ойр орчимд ийм зориулалтын барилга барих нь байж болшгүй гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Сайд Ч.Ундрам, “Төрийн хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах нь төрийн заавал биелүүлэх үүрэг юм. Иймд хууль, журам зөрчсөн аливаа шийдвэрийг зогсоох, эрсдэл үүсгэж буй барилгын ажлыг таслан зогсоох нь зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлон мэдэгдлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.