СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-07

Ерөнхий сайд Г.Занданшатар Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болонхолбогдох албаны төлөөлөгчид өнөөдөр (2025.08.07)Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Уг төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 102.5 км урт үргэлжилнэ.Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 километр урт гүүрэн байгууламжтай, манай улсад баригдаж буй анхны салбар төмөр зам юм.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер техникийн ажилтан, 1453 ширхэг техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.

Одоогийн байдлаар доод бүтцийн газар шороо, ус өнгөрүүлэх хоолойн ажил 60%, дөрвөлжин хоолойн ажил 44%, дам нуруут гүүрний ажил 65.3%, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлж, өндөрлөх ажил 75%, шилэн кабель шилжүүлэх ажил 70%-ийн гүйцэтгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар төслийн талбайд ажиллах үедээ нэн тэргүүнд шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.