Боловсролын салбараас 4000 хүн цомхотгоно гэх мэдээлэлтэй холбогдуулан салбар яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга:
-Боловсролын салбарт нийтдээ 94 мянган багш, ажилчид ажилладаг. 48 мянга орчим нь багш нар. Багш нарыг цомхотгоно хална гэсэн ойлголт байхгүй. Улс даяар 3 мянган багшийн дутагдалтай байна. Засгийн газраас барьж буй бодлогын хүрээнд төрийн албан хаагч нарыг цомхотгоход багшаас бусад албан хаагч нар яригдаж байна. 4000 хүнийг хална гэдэг ташаа мэдээлэл. Боловсролын яам, удирдлагын байгууллагуудаас цомхотголд орж байгаа. Чиг үүргийн давхцалын дүн шинжилгээ хийж, төрийн албаны шинэчлэл явагдаж байна. Тухайлбал, боловсролын яам арван газартай байснаас зургаан газартай болж цөөрсөн. Багш нарыг цомхотгох биш, багш нар илүү хэрэгтэй байна гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нийслэлийн боловсролын газар чинь өөр л яриад бна сөйдаа
Багш нарыг цомхтгохгүй гэсэн байна. Гуйвуулж бичихээ болимоор юм.