СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-08-07

Допингийн шинжилгээний хариу нь ирсэн 14 сорьцоос допинг ИЛРЭЭГҮЙ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, 2025 оны 7 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод болон Увс аймгуудын байр наадмын үеэр үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц авчээ.

Эдгээр сорьцуудыг 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь “Спортын Допингийн Шинжилгээ ба Биохимийн Институт” (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS, www.idas-kreischa.de) руу хүргүүлэн, олон улсын стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Гурван аймгаас авсан нийт 16 сорьцын 14-ийнх нь шинжилгээний хариу ирсэн бөгөөд үлдсэн 2 сорьцын хариу одоогоор бүрэн гараагүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.