СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-07

Н.Тавинбэх: Үйлдвэрлэлийн осолд өртсөн нөхдөдөө туслахын оронд бичлэг хийж, гадагш зарж, шинэчлэлийн ажилд саад болж байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Дулааны III цахилгаанд станцад өчигдөр шөнө гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор "ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

"ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх:

-Өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр 50 мВт турбины генератор дээр гэмтэл гарсан бөгөөд гэмтэлд өртсөн тоног төхөөрөмжийн зориулалттай барилга байгууламжид гал гарч, томоохон аваар осол болсныг бүх нийтээр мэдэж байгаа. Осолтой холбоотой тус компани дээр Засгийн газраас БЭТ томилсноос хойш 47 хоног болж байна. Энэ хугацаанд сэргээн босголтын ажлыг эрчимтэй явуулж, гүйцэтгэл сайн явж байгаа учраас төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно. Цахилгаан эрчим хүчийг хэвийн хэмжээнд явуулж, өвлийг ямар нэг хүндрэлгүйгээр давна гэдгийг хэлье.

Ашиглалтад ороод 60 орчим жил болж байгаа, өндөр насжилттай эх үүсвэр учраас техникийн саатал мэдээж гардаг. Ийм технологийн саатал 8-р сарын 1-ний өдөр гарсан. Онцгой дэглэм тогтоосон сэргээн босголтын үед сенсаци болгож, дотроос мэдээлэл гаргаж байгаа нь зохимжгүй явдал гэж үзэж байна. Засварын ажил эхэлчихсэн явж байна. .

Засгийн газраас томилсон БЭТ-ийн хувьд зөрчлүүдийг арилгахад хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байх шиг байна. Эдгээр хүмүүс хэвийн ослыг олон нийтэд дэлгэж, энэ станц дээр хийж байгаа шинэчлэлийн ажилд саад болж байгааг хуулийн байгууллагад шалгуулна.

. Ажил хийдэг мэргэжлийн хүн байх ёстой.

Станцын нийт тоноглолын 70 хувийн ашиглалтын хугацаа дууссан. Дор хаяж 60 хувийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгаа. Хоёр дэлбэрсэн турбин бол Монголд засварлах боломжгүй учраас энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудаас санал авч, шинээр суурилуулна. Энэ жил турбинуудыг ажилд оруулж амжихгүй. 2026 оны өвлөөс урьтаж ажилд оруулахаар төлөвлөж байгаа. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

ман ын бөгс долоож цүнх барьсан мэргэжлийн биш хүмүүсийн л алдаа тэдний албан тушаалын наймааны хохирогч нь бид 50 60 жил ажилласан хуучин гэж хуцаж гоншигнохоо боль новшнуудаа бас юунд нь нуугаад байгаам нууц болгоод байгаам сэлбэ засаж сайжруулах шинэчлэх боломж хугацаа их байсан одоо энэ их хохирлыг хэн хариуцах бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.