Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг салбарын сайд нар танилцууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Н.Батшугар И-баримтыг цахимжуулах талаар дараах мэдээллийг өгөв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Н.Батшугар:
-Иргэд есдүгээр сараас эхлэн банкны картаа И‑баримтын системд холбосноор төлбөрийн баримтыг автоматаар бүртгэх боломжтой болно. Энэ нь НӨАТ-ын буцаан олголт, сугалаанд хамрагдах нөхцөлийг хялбарчилж, илүү үр дүнтэй болгоно.
Өнөөдрийн байдлаар дунджаар 1.2 тэрбум баримт хэвлэгддэг ч зөвхөн 45% нь системд бүртгэгддэг байна. Үлдсэн 55% нь бүртгэгдэлгүй хаягддаг тул энэ шинэчлэл нь үр ашиггүй байдлыг шийдвэрлэх ач холбогдолтой.
Төлбөр тооцоог картаар хийсэн тохиолдолд тухайн гүйлгээ автоматаар И-баримт руу орж, бүртгэгдэх бөгөөд дахин QR код уншуулах, гараар баримт оруулах шаардлагагүй болно.
Энэхүү шинэ системийн гол зорилго нь:
Шинэчлэл 2025 оны есдүгээр сарын эхний долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
яаж банкны карттай холбох бэ
Хүн бүр дээр ганцхан ширхэг карт бүртгэвэл юу ч өөрчлөгдөхгүй! Олон карт бүртгүүлэх боломжтой болго!