Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Эдмонтон 2025" дэлхийн цувралд Улаанбаатар ММС Энержи баг амжилттай оролцлоо.
Канад улсад энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан "Эдмонтон 2025" дэлхийн цувралд Улаанбаатар ММС Энержи баг амжилттай оролцон шигшээ наймд шалгарлаа. Манай баг тэмцээний С хэсэгт АНУ-ын Миами болон Венесуэлийн Каракас багуудтай өрсөлдөн хасагдах шатанд шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Манай баг урьд шөнө хасагдах шатанд Пуэрто Рико улсын “Каролина” багтай өрсөлдөн 21:19 харьцаагаар харамсалтайгаар хожигдлоо. Каролина баг улмаар цааш финал хүртэл явсан ба финалд Сербийн алдарт УБ багт хожигдон үзүүрлэлээ.