СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-01

Гаалийн хуулиас давсан журмуудыг цуцалж, бизнесийн дарамтыг багасгана

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
16 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.08.01/болж, Гаалийн ерөнхий газарт хийсэн шалгалтын эхний дүнг танилцуулжээ.

Шалгалтаар илэрсэн гол зөрчил нь Гаалийн тухай хуулийн хүрээнээс давсан, журамд тусгагдсан зохицуулалтууд байв.

Тухайлбал:

  • Гаалийн тухай хуулийн 27.8-д “Мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн бичиг баримтыг эх хувьд тооцож болно.” гэж заасан. Гэтэл журамд тээвэрлэгч болон мэдүүлэгчээс бичиг баримтыг цаасаар авч байгаа нь хуулийн заалттай зөрчилдөж байна.
  • Журмын 5.11-т “Гаалийн хяналт, шалгалт хариуцсан  улсын ахлах байцаагч өөрийн мэдрэмжид үндэслэн хяналтын улбар шар төлөвийг улаан төлөвт шилжүүлж болно.” гэж заасан нь хуулиас давсан зохицуулалттай байна.
  • Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлд гаалийн улсын байцаагчийн эрх үүргийг заасан. Харин журамд гаалийн байцаагч, гаалийн ахлах байцаагчийн эрх үүргийг тус тусад нь үйлдэл хийх эрх олгосон байна.

Энэ үеэр Тэргүүн шадар сайд Н.Учрал "Хүнд суртал, давхар хяналт, ил тод бус байдлыг халж, бизнес эрхлэгчдээ дэмжих нь ажлын хэсгийн гол зорилго. Энэ хүрээндй " гэж онцоллоо.

Хуралдааны шийдвэрүүд:

  • Гаалийн улсын ахлах байцаагчдад хуульд байхгүй давуу эрх олгож буй зохицуулалтыг хүчингүй болгож, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох
  • Хяналтын төлөвийг дур мэдэн өөрчлөх, дахин шалгалт хийх зэрэг хуулийн бус практикийг зогсоох
  • Гаалийн бичиг баримтыг шивэх, гарын үсэг цуглуулах зэрэг ажлыг цахимжуулж, ил тод, түргэн шуурхай болгох

Дээрх ажлуудыг 2025 оны наймдугаар сарын 31-ний дотор хэрэгжүүлж, холбогдох журмыг шинэчлэн батлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.