Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын дарга Х.Нямбаатар Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдаалагдсан гэх мэдээлэлд дараах тайлбарыг өгөв.
Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын дарга Х.Нямбаатар:
-Х.Нямбаатар Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдаалагдсан гэхчлэн үлгэр зохиогоод нэр бүхий этгээдүүд гүтгэж, доромжилж байна. Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани орж өрсөлдөх боломжтой, нээлттэй. Худалдан авах ажиллагаанд хэнбугай ч хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Хууль журмынхаа дагуу зохион байгуулагдсан тендерт БНХАУ-ын компани оролцож шалгарсанд хэн нэгнийг буруутан болгох гэсэн увайгүй үйлдэл нь наанадаж тухайн ажлыг унагаах гэсэн, цаанадаж хоёр улсын харилцаанд сэв суулгах гэсэн атгаг санаа гэж харж байна. Энэ мэтээс айж сандарна гэж байхгүй.
УИХ-ын гишүүн, Засгийн газры гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байхад минь энэ хотод тулгамдсан асуудлыг цэгцэл гэж энэ албанд томилсон. Удаах сонгуулиар нийслэл хотынхоо иргэдэд даац нь хэтэрсэн энэ хотын тулгамдсан томоохон асуудлуудыг том төслүүдээ хөдөлгөж, хэрэгжүүлж шийдвэрлэнэ гэсэн амлалт өгч сонгогдсон. Үүний тулд бүхий л гарц гаргалаа, боломжийг эрэлхийлж байна. Хятад нь байна уу, Монгол байна уу хэний ч халаасанд орчихооргүй байна, орох ч үгүй. Хууль зөрчсөн гэж байгаа бол нотлох баримт гаргаж ирээд ярь. Үлгэр зохиож худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж байгааг хуультай улс шалган биз.
Тамын тогооны үлгэр шиг нэгнийгээ татаж унагасаар шавар балчигт суучихсан байгаа. Утаа, түгжрэл гэсэн хоёр том асуудлыг даван туулахад иргэдийн оролцоо чухал байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн шдэ. НЯМБААТАР хэзээ ч худлаа ярихгүй.
Иргэд итгэл тасарсан ш дээ. Үнэн хэдий буруу нь хэдий мэдэмгүй . Эрх ба+игчид ихэнх дээ худал хэлдэг . Игээд л бүх хүн түгжигдсэн.
Ub orchim undur barilga barij tugjrel uusgej ba avilga uuntei l temts metro zam nemergui irged ch hunnu met avilga aar hotod undur tsementen shuguig esrrguutseh heregtei buu hudaldan ab uhel shu gazar hudulult ihsej ba
Үнэхээр хятадын нөлөөнд ороогүй юм бол яагаад бүх тэндэрээ Хятадуудад өгөв?? Мөн хогийн төсөл Монгол залуугынх үнэндээ бидэнд таалагдсан тэрийг заавал яагаад хятадуудад өгөв??!! Та бол дэндүү ашиг сонирхолын зөрчилтэй хүн!! Бродур явган замыг монгол залуус чадахгүй юу?! Дарьэхэд хятадууд солисон??! Мөн та УАУЭСКТөв гээд Элэгний өвчтөнүүдийн гол эмнэлэг эм танг үгүй хийсэн. Би гэхэд тангаа авмаар бна. Мөн тэдний шинжилгээ ахмад бидэнд үнэгүй маш зөв гардаг!! Та бол дэндүү шуналтан!!
Нямбаатараа чи худлаа яриад бна хяталын БОХууль манайд ямар хамаатай юм бэ тэрэнд нь тайлбар хэлээч хэлж чадахгүй бол чи худлаа ярьж бна гэсэн үг
Монгол залуу надаадын нэртэй том комданиудад амжилттай ажиллаж болоод байдаг хирнээ эх орондоо ирээд л "улных" болчихдог нь гайхмаар. Авилга өгөхгүй гээд л хасагдаад байдаг юм шигээ.
manaihan hytadad ochood tender abchinuu chi bitgii hutsaad bai chi mongo abchaad barilga baishingaa hurtel hytaduudad ogoid bariulaad ted nar nu ch gesen hytad bichgee hurtel zootson bga bizdee bid udgui hytaduudas barilga baishingaa hudaldaj abah ni bnadhde
Боловсролгүй, угийн потенциалгүй ийм юмнууд дээшээ гарвал улсаа зарж, хулгай хийж, худал ярихаас өөр юу ч байдгүйг харлаа, үзлээ, одоо үхэх л үлджээ
Зөв
Ажил хтйж байгаа хүнийг элдвээр шүтгэж доромжилдог хүмүүс хэний талынха бэ урвагчид юм бтш үү.
Ажил хийж байгаа хүнийг элдвээр гүтгэж доромжилдаг хүмүүс хэний талынхан бэ урвагч хорлон сүйтгэгчтд юм биш үү.