СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-31

Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт хийжээ. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сард эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, манай чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй

Мөн хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, эрүүл мэнд болон хүмүүнлэг, хүндэтгэн үзэх шалтгаанаар БНСУ-д зорчиж буй монгол иргэдийн нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх,

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа мөрөөр ажиллаж, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг богино хугацаанд хэвийн байдалд оруулж,  амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа онцоллоо.

Мөн Тухайлбал, цахим виз олгох, Элчин сайдын яамны консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалттайгаар, бүлгээр зорчиж буй иргэдийн визийг хөнгөвчлөх боломжуудыг судалж байгаа гэлээ.

Хоёр тал Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх хүрээнд хэлэлцэж тохирсон асуудлуудаар харилцан санал солилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.