Э.Анужин, Ц.Уранзаяа нар ДАШТ-ий салхийг хагална

Сурталчилгаа
Э.Анужин, Ц.Уранзаяа нар ДАШТ-ий салхийг хагална

Грек улсын Афин хотноо бөхийн төрлүүдийн 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Энэ сарын 28-наас наймдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэн явагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сонгомол бөх, чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд орон, орны нийт 700 гаруй залуу бөх хүч үзэж байна. 

Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав буюу нийт зургаан залуу бөх сойж байна. 

Эмэгтэйчүүд:

-65кг жинд Э.Анужин

-69кг жинд А.Гэрэлтуяа

-73кг жинд Ц.Уранзаяа /Ази тивийн аваргын мөнгөн медальт/

Эрэгтэйчүүд:

-65кг жинд Л.Эрдэнэдалай

-80кг жинд Б.Буянтогтох

-92кг жинд Э.Саруул-Эрдэнэ

Өнөөдөр манай бөхчүүдийн салхийг хагалж -73кг жинд 2024 оны 17 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ц.Уранзаяа, -65кг жинд Э.Анужин нар зодоглоно. 

Шөвгийн 16-д Ц.Уранзаяагийн хувьд энэ оны 17 хүртэлх насны Пан-Америкийн аварга АНУ-ын Элла Жо Поалиллотой учраа таарсан бол Э.Анужин энэ оны 17 хүртэлх насны Европын аваргын хүрэл медальт Туркийн Киемет Румесатай учраа таарсан байна. 

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 18:30 цагт эхлэх хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0