Анх сонгуулийн санал авах “хар машин”-ы талаар олон нийтэд мэдээлэл хийж нийтэд танигдсан Г.Ган-Очир гэх залуу бий. Тэрбээр цахим орчинд улстөртэй холбоотой үзэл бодлоо илэрхийлж, олон нийт ч анхааран сонсдог болсон. Гэсэн ч түүнийг сүүлийн жилүүдэд гадаадад гэр бүлийн хамт амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Харин ямар шалтгааны улмаас гадаад улсад гарсныг доор товч дурдъя.
Түүний хувьд монголд байх хугацаандаа согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, гудамж талбайд охид, бүсгүйчүүдийг айлган сүрдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад 12 удаа эрүүлжүүлэгдсэн.
Зөрчлийн тухай хуулиар 20 удаа торгуулийн арга хэмжээ ногдуулж байсан. Эмэгтэйчүүдийг зодож, биеийг нь үнэлүүлж ашиг олдог байсан нь нийтэд ил болсон. Түүнчлэн эхнэрээ удаа дараа зодож, нэг бус удаа биед нь ноцтой хохирол учруулж, Францын цагдаад хүртэл байцаагдаж, хоригдсон байдаг. Түүнийг Монголын улс төрийн хувьд ч нэг дуулианыг нөгөө дуулианаар дарах зохион байгуулалтын сүлжээнд орсон нэгэн гэж эхнэр А.Ариунтуяа нь нотолдог.
Улмаар 2022 онд Г.Ган-Очирын эхнэр А.Ариунтуяагийн дуудлага мэдээллийн дагуу “Г.Ган-Очирыг эхнэрээ зодож санаатай ноцтой гэмтэл учруулсан” гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргээр Францын Аннеси хотын Эрүүгийн хэргийн шүүхээс түүнд 2 жилийн хорих ял оноосон. Шүүхийн шийдвэр, шүүхийг үл хүндэтгэсэн учраас 6 сарын нэмэлт ял ч оноосон гэдэг.
Г.Ган‑Очирын эхнэр 2023 оны нэгдүгээр сарын эхээр цахим хуудсаараа дамжуулан “Түүнийг айл шатаасан, өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн” талаараа цочирдом зураг, мэдээллүүдийг дэлгэж ярьсан.
Тэгвэл Г.Ган-Очир нь оногдсон ялаа бүрэн эдлээгүй буюу одоо интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа аж. Түүнийг Швейцарьт байгаа гэх албан бус мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөрлүү нь жоохон л эвгүй үг хэлвэл зохиогоод хуцаж өгдөг гар байна лээ. Хараагүй батлаагүй юмаа харсан болгож ярьдаг. Сэтгэцийн өвчтэй залуу л байна гэж бодсон. Баримт нотолгоогүй юмыг баримттай юм шиг ярьж зохиож ярьдаг. ТЕГ-аас энэ хүн мэдээлэл авах уу?