З.Анда 147 оноо авсан ч эцсийн мөчид хожигдлоо

Сурталчилгаа
З.Анда 147 оноо авсан ч эцсийн мөчид хожигдлоо

Мэргэжлийн снукер биллиардын уламжлалт 15 дахь удаагийн Шанхай Мастерс тэмцээн эхэллээ. 

 

2007 оноос эхлэлтэй тус тэмцээнд 24 тамирчин өрсөлддөг ба дэлхийн чансааны эхний 16 тамирчин, топ 16-д багтаагүй БНХАУ-ын өндөр чансаатай 4 тамирчин, цагаан хуудсаар мөн БНХАУ-ын 4 тамирчин тус тус урилгаар оролцдог дүрэмтэй. Энэ удаагийн Шанхай Мастерст дэлхийн чансааны 10-т эрэмбэтэй Марк Аллен оролцоогүй тул түүний оронд 17-д эрэмбэтэй Али Картер оролцож байна. 

Жадд Трамп аварга Шанхай мастерсын шигшээд таван удаа шалгарч өнгөрсөн жил /2024 онд/ анхны түрүүгээ хүртсэн бол домогт Ронни Шанхай Мастерст таван удаа түрүүлээд байна. БНХАУ-аас Шанхай Мастерс түрүүлсэн цорын ганц тамирчин болох Динг Жунхуй 2013 болон 2016 онуудад түрүү хүртэж байлаа. Тэрээр энэ жил ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж шигшээ наймд шалгараад байна. 

Шөвгийн 16-д БНХАУ-ын Занг Анда 147 оноо авсан хэдий ч эцсийн мөчид 6:5 харьцаагаар Динг Жунхуйд хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. 

Снукер биллиард сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж буй тоглолт бол мэдээж Роннигийн тоглолт гэдэг нь дамжиггүй тэрээр өнөөдөр Барры Хавкинстэй учраа тааран тоглох хуваарьтай байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0