ОХУ-ын Засгийн газраас авто бензиний экспортод түр хориг тавих шийдвэр гаргах болсноо мэдэгдсэн. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан АҮЭБЯ-наас дараах мэдээллийг гаргажээ.
Тодруубал, Уг хориг нь зөвхөн автобензинд хамаарах бөгөөд ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад тус хориг үйлчлэхгүйгээр шийдэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд 2024 оны 09 дүгээр сард байгуулсан хэлэлцээрийн дагуу манай улсад шатахуун нийлүүлэх үйл ажиллагаа тогтмол, тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрдсэн юм.
Мөн манай улсын автобензиний хэрэглээний 75 орчим хувийг хангадаг “Роснефть” компанитай импортлогчид урт хугацааны гэрээтэй ажиллаж байна. 2025 оны 07 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд бензин, шатахууны нөөц болон импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}