"The MongolZ баг "IEM Cologne 2025" CS2 тэмцээний плей-оффын шатанд шалгарчээ.
Тодруулбал, Дэлхийн хэмжээний "IEM Cologne 2025" CS2 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй "The MongolZ" баг өнгөрсөн шөнө Европын шилдэг багуудын нэг "Falcons"-ыг 2-0 харьцаатай илт давуу ялснаар плей-оффын шатанд шалгарчээ.
Тэд дараагийн тоглолтоо мягмар гарагт хийх ба хэсгээсээ нэгээр гарах эрхийн төлөөх тулаан байх бөгөөд "Vitality" болон "G2" багуудын ялсантай нь хүч үзнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.