СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-27

Д.Сумъяабазар: Монголчууддаа Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсэн ойн баярын мэндийг хүргэе

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Өндөр гэгээний Даншиг наадмын бөхийн бай шагналыг Монгол Улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар ивээн тэтгэж байгаа. Баяр наадмын үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Халхын анхдугаар Богдын мэлмий гийсний 390 жилийн ойн наадам сайхан болж байна даа?

-Өнөөдөр халхын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой манай Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод сайн болж байна. Ер нь монголчуудын тусгаар тогтнолтой холбоотой, нийт монголчуудын эв эеийг хичээх, монгол угсаатны өв соёл, уламжлалыг хадгалсан аугаа түүхэн хүн бол Өндөр гэгээн Занабазар гэж би бодож, дотроо шүтэж, залбирч явдаг. Ер нь оюун санаагаараа дэлхийд гарах, оюун санааны нэгдлийг бий болгох, туурга тусгаар Монгол улсын өдий зэрэгтэй байгаа нь одоогоос 370 шахам жилийн өмнө бодлого гаргаж, төр ёсны баяр наадам, түүнийг дагасан их эв эеийг бий болгосон хүн гэж боддог. Тэр утгаараа халхын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн баяр наадамд оролцоод явж байна.

-Таны хувьд бол их сайхан сүсэг бишрэл, за тэгээд Анхдугаар Богдынхоо бүтээл туурвил бүхий л зүйлийг хүндэтгэн, сэтгэлийн өндөр хандив өргөсөн гэж дуулсан. Энэ наадмыг сайхан болгохын тухайд гар, бие сэтгэлээрээ оролцож яваа хүн.

Анх 1995 онд Өндөр гэгээний 360 жилийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгэхэд 21 тэй байсан юм уу даа. Тухайн үед наадмын барилдаанд оролцож чадаагүй, гадаадад хамтарсан бэлтгэлтэй явж байсан. 370 жилийн ойн баяр наадамд нь өөрөө барилдаад, төдийлөн сайн оролцож чадаагүй. 380 жилийн ойд нь гадаадад томилолттой яваад оролцож чадаагүй юм. Одоо харин 390 жилд нь оролцож байна. гэж бодож байгаа юм.

-Хуран цугласан түмэн, телевизээр наадмаа үзэж суугаа наадамчин олондоо та нэг сайхан баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү.

-Түшээт хан Гомбодоржийн хоёр дахь хөвгүүн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, төрийн их ёс, наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Нийт Өвөрхангайчууддаа, нийт монголчууддаа Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсэн ойн баярын мэндийг хүргэж байна. . Нийт монголчууд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.