Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-ын Шанхай хотод “Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт”-д оролцож байна.
Энэ үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн Ли Чяны хамт "Хиймэл оюун ухааны экспо"-д зочилжээ. Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт нь 2018 оноос хойш жил бүр Шанхай хотод тогтмол зохион байгуулагддаг.
Дэлхийн өнцөг булан бүрээс төр, хувийн хэвшил, олон улс, эрдэм шинжилгээ, судалгаа зэрэг 1000 гаруй төлөөлөл урилгаар оролцдог.
Хиймэл оюун ухааны салбар дахь дэлхийн хэмжээний тэргүүлэх арга хэмжээ юм.
Энэ жилийн хувьд “Хиймэл оюун ухааны эрин – Дэлхийн эв нэгдэл” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.