СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Орон нутаг | 2025-07-19

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
12 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд өнөөдөр (2025.07.19) Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тодорхой асуудлууд дээр харилцан санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 07 сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д “Онцгой дэглэм тогтоосон”-той холбоотойгоор тус компанийн уурхайн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, тулгамдаж буй зарим асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгч ажиллалаа.

Ажлын хэсэгт:

👉Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар

👉Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт

👉Сангийн сайд Б.Жавхлан

👉Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

👉Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

👉Ерөнхий сайдын ахлах зөвлөх М.Баярмагнай

👉ЗГХЭГ-ын Бүх, орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар

👉”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт

👉”Эрдэнэс Монгол” ХХК-аас БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэнгээр ахлуулсан гишүүд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.