СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-07-19

Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан бэсрэг наадам болж байна

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
16 цагийн өмнө

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан бэсрэг наадмыг өнөөдөр Хүй 7 худагт өргөн дэлгэр зохион байгуулж байна.

Наадамд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, "АТҮТ" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Б.Гүрсоронзон, ТЗУГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид болон ард иргэд цуглан наадамлаж байна.

Арга хэмжээг нээж Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Бид өнөөдөр 100 жилийн түүхэн босгон дээр нэгэн зууны амжилт, алдаа оноог эргэн харж, ирээдүйн зорилго, зорилтоо шинэ өнгөөр тодорхойлох их үйлсийн өмнө хамтдаа зогсож байна. Бид өнгөрсөн хугацаанд 10 гаруй Олон Улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, 17 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулан, үндэсний тээврийн сүлжээгээр дамжуулан олон улсын тээврийн сүлжээнд нэгдэх гарцыг нээж, Ази, Европыг холбосон улс хоорондын алс холын замд тээвэрлэлтийг гүйцэтгэдэг боллоо. Ингэснээр Автотээврийн салбар нь Монгол Улсын ачаа тээврийн 65 хувийг, зорчигч тээврийн 98 хувийг гүйцэтгэж байна" хэмээн онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.