Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо 2025 оны 7 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон Улсын Математикийн 66 дугаар Олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээлээ.
Амжилттай оролцсон багийн гишүүд, багш, дасгалжуулагч нартаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Мөн бидний үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн эцэг эхчүүд, математикийн багш нар, Боловсролын яам, Монголын Математикийн Олимпиадын Хорооны дэмжигч байгууллагууд болон хамтран ажиллагч бүх байгууллагуудад талархал илэрхийлье.
Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажиллаж, хариуцлагатай, манлайлагч үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэнд талархал илэрхийлье.
Мөн тус багийн бэлтгэлийг хариуцан, дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж, оролцогчдын итгэлт нөхөр нь байж чадсан Х.Нурсолтан болон Монголын Математикийн Олимпиадын Хорооны Удирдах зөвлөлийн гишүүдэд энэхүү амжилтын ард үргэлж үнэтэй хувь нэмэр оруулж байдгийг онцлон дурдаж, талархал илэрхийлье.
Монголын Математикийн Олимпиадын Хороо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.