СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-13

Эзэн Хаан Нарүхито: Япон Улс Монгол Улсад хувь нэмрээ оруулж буйг өөрийн нүдээр харсандаа сэтгэл минь ихэд хөдөллөө

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 цагийн өмнө

7-р сарын 12-ны өдөр, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Хустайн байгалийн цогцолборт газартай танилцсаны дараа энэ удаагийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын талаарх сэтгэгдлээсээ Японы хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцсаныг Эзэн Хааны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Т Шимизүгээс Монголын хэвлэл мэдээллийнхэнд хүргэлээ.

-Сэтгүүлч: Монгол Улсад хийсэн айлчлалаа эргэн хараад сэтгэлд тод үлдсэн зүйлээсээ хуваалцана уу?

-Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Хатны хамт Монгол Улсад төрийн айлчлал хийсэндээ туйлын их баяртай байна. Албан ёсоор угтах ёслол, Төрийн хүндэтгэлийн зоог, Үндэсний их баяр наадам зэрэг арга хэмжээний үеэр Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Тэргүүн Хатагтай биднийг халуун дотноор хүлээн авсанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Мөн зочилсон газар бүрт Монголын ард түмэн биднийг найрсаг дотноор хүлээж авч байсанд маш их баяртай байна.

Түүнчлэн, энэ удаа Япон иргэдийн дурсгалын цогцолборт Хатны хамт хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөх завшаан тохиосон нь сэтгэлд гүн хоногшин үлдлээ. Энэ долоо хоног бол Монгол орны арвин их түүх, соёл болон гайхалтай байгальтай танилцсан өдрүүд байлаа. Өнөөдөр ч мөн адил, Хустайн байгалийн цогцолборт газартай танилцах үеэр Монголын үзэсгэлэнт сайхан байгалийг шимтэн харж биширлээ. Мөн Чингис хаан Үндэсний музей зэрэг газарт Монголын өнө эртний түүх, арвин их соёлтой танилцсандаа сэтгэл нэн өндөр байна.

Хустайд зэрлэг адуу болох тахь, тарвага зэрэг амьтдыг харж чадсандаа туйлын их баяртай байна. 2007 онд өмнөх айлчлал хийж байсан үеийг бодвол, Улаанбаатар хот улам бүр өргөжин тэлсэн байна. Эдийн засгийн хувьд ч, өмнө ирж байсан үеэсс илүү эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэн, Монгол Улс улам бүр цэцэглэн хөгжиж байгааг өөрийн нүдээр харлаа.

Монголын ард иргэд Японы хамтын ажиллагаанд маш их талархалтай хандаж буйгаа илэрхийлж байсан нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Япон Улсын хамтын ажиллагаа Монгол Улсын хөгжилд тус дэм болж чадсан бол бидний хувьд ч нэн баярлууштай хэрэг билээ.

Түүнчлэн, энэ удаа ч мөн адил, хоёр орны харилцаанд хүчин зүтгэж буй бүхий л үеийнхний төлөөлөлтэй уулзах боломж тохиосон билээ. Уулзсан хүн бүр Япон орны талаар маш халуун дотно сэтгэгдэлтэй байсан бөгөөд сургуулиудаар зочлох үед уулзсан оюутан, сурагчид болоод төгсөгчид Монгол, Японыг холбох гүүр болохыг хүсэж буйгаа илэрхийлсэнд маш их баяртай байна.

Мөн, уулзсан хүмүүс Япон Улс хүнд бэрх цагт тусламжийн гараа бидэнд сунгасанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байсныг сонсохын зэрэгцээ, Япон Улс Монгол Улсад хувь нэмрээ оруулж буйг өөрийн нүдээр харсандаа сэтгэл минь ихэд хөдөллөө.



-Сэтгүүлч:Та энэ удаагийн айлчлалаар гэрэлт ирээдүйн төлөө тарьсан үр соёолон ургах гэсэн утгаараа залуу хойч үеийнхэнтэй олон удаа уулзсан байна. Хоёр орны цаашдын харилцаанд залуу хойч үеийнхний гүйцэтгэх үүрэг, хүлээлгэж буй итгэл найдвараасаа бидэнтэй хуваалцана уу.

-Энэ удаа ч сургууль зэрэг газруудад уулзсан хүүхэд, залуус Япон орны талаар ихээхэн сонирхон өөрийн гэсэн том мөрөөдлийн төлөө шаргуу суралцаж, Японы талаарх ойлголтоо улам бүр гүнзгийрүүлэх бодолтой байгаагаа илэрхийлж байсан.

Түүнчлэн, Японд суралцах, Япон руу явах хүсэлтэй хүмүүстэй биечлэн уулзах завшаан тохиож, тэдний Япон орныг сонирхож мэдье гэсэн чин хүсэл эрмэлзлийг мэдэрлээ. Тэдгээр залуучууд цаашид Япон орны талаарх ойлголтоо улам бүр гүнзгийрүүлээсэй хэмээн бодож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

oh fuck

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.