УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн барьсан "Мянга хүртэлх хүн амтай хотхон, хороолол шинээр барих бол улсын сургууль, цэцэрлэгтэй барих" хуулийн төсөл батлагдлаа.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Анх гишүүний тангаргаа өргөж, парламентын чуулганы үеэр хэлсэн миний анхны үг “1000 хүртэлх хүн амтай хотхон, хороолол барихаар бол заавал улсын сургууль, цэцэрлэгтэй барих хуулийн төслийг боловсруулж, шинэчлэн батлуулна” хэмээн хэлж байлаа.
Өнгөрсөн намраас хойш энэхүү Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж 2025.05.02-ны өдөр УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы 2025.07.09-ний өдөр буюу өнөөдөр ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА.
Энэ хууль батлагдсанаар 1000 хүртэлх хүн амтай хотхон бүрд заавал УЛСЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ барина. Барилгын ажил нь эхэлж байгаа, эхэлчихсэн дундаа орж байгаа бол энэ шаардлагад заавал нийцүүлнэ гэж заасан. Иргэдийн хамгийн их тулгамдсан нэг ч гэсэн асуудал шийдвэрлэгдэх, өргөн барьсан хууль батлагдсанд баяртай байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.