СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-07-08

М.Энхтөр: Гэрээний үүргийг ШШГБ-аар албадан гүйцэтгүүлэхэд дунджаар 6.1 жил шаардагдаж байна

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 цагийн өмнө

"Хадгаламж банк" ХХК дахь БЭХА М.Энхтөртэй ярилцлаа.  

-Сүүлийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа Хадгаламж банкны эрх хүлээн авагчтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Энэ асуудлаар мэдээлэл өгнө үү?

-Энэ нь арилжааны гурван банк “дампууруулсан” гэдгээр нь нийгэмд сайн мэдэх Олон овоот гоулд ХХК-ийн төсөл, энэ компаниас авах авлагаа 20 гаруй жил нэг ч төгрөг барагдуулж чадаагүй гурван төлбөр авагч: Монголбанк, Зоос банк болон Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч нарын нийт 140 тэрбум төгрөгийн авлагатай холбоотой.

Энэ дүнгийн цаана Монголбанкаас гадна, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци гэсэн төрийн гурван байгууллагын 123 тэрбум төгрөгийн авлага бий. Бид энэ тухай өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хэвлэлд ярилцлага өгч байсан. Жишээлбэл, гурван төлбөр авагч банкийг төлөөлөн Хадгаламж банк ХХК-ийн охин компани болох Монголын актив удирдлагын корпораци (МАУК/MAMCO) ХХК-иас ажиллаж, түүнээс энэ зорилгоор үүсгэн байгуулсан Минерал эксплорейшн фандинг (МЭФ) ХХК-нд хүчинтэй үлдсэн учраас түүнд дурдаагүй бусад асуудлын тухай мэдээлэл өгөхийг хичээе. Гэхдээ, энд хэлсэн үг болгон маань миний хувь хүний байр суурь, харин өгсөн мэдээлэл бол бодит баримттай гэдгийг тодотгож хэлье.

Олон овоот гоулд ХХК, түүний удирдлага нь өмнө нь арилжааны гурван банкаас авсан зээлээ эргэн төлөөгүй, уул уурхайн төслийг амжилтгүй хэрэгжүүлсэн, улмаар банкуудыг төлбөрийн чадваргүй байдалд хүргэж татан буугдахад нөлөөлсөн, барьцаа хөрөнгийг хууль бусаар өөрийн хамаарал бүхий Зөв зүг ХХК уруу шилжүүлсэн, барьцаа хөрөнгийг зохих ёсоор хамгаалаагүй, чанарыг муутгаж дордуулсан, устгасан, хулгайлан борлуулсан байж болзошгүй, үүнээс гадна хуурамч бичиг баримтаар Төрийн банкаас ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилсэн үйлдэлдээ эрүүгийн ял шийтгүүлж байсан зэрэг олон асуудлаар манай нийгэмд, ялангуяа банкны болон уул уурхайн салбарт бизнесийн сөрөг түүхтэй компани юм. Энэ тухай багагүй мэдээллийг интернетээс олж үзэж болно.

-Олон овоот гоулд ХХК-иас төлбөр авах гурван банкны тухай, авлагын хэмжээний тухай товч мэдээлэл өгч, эргэн сануулбал? Хийж буй ажлаа товч танилцуулна уу?

-Зээлийн гэрээний тухайд, энэ компани нь анх 2006 оноос эхлэн Анод банк, Зоос банк, Хадгаламж банкнаас томоохон хэмжээний зээл авсан байдаг. Үүнд хамаарах нийт зээлийн хэмжээ нь 140 тэрбум төгрөг. Үүнээс хойш, зарим банк нь төлбөрийн чадваргүй болж, 2008-2009 онд татан буугдаж эхэлсэн, бусад зарим банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудах эрсдэл бий болсон учраас 2010 онд төлбөр авагч банкууд нь банк дундын барьцааны гэрээ байгуулан тус компанийн бүх зээлийн барьцааг нэг гэрээний дор оруулж, зээлийн чанар муудах эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авсан байдаг.

2012 оноос зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах бүх шатны шүүхийн шийдвэрүүд гарч, тэдгээрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн ондоо багтаан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байдаг. Харин өнөөдрийг хүрсэн. Үүнийг товчхон дүгнэж хэлбэл, .

Барьцаа хөрөнгийн тухайд, дээрх банк дундын барьцааны гэрээний дагуу Олон овоот гоулд ХХК-ийн нийт 44 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, мөн уурхайн талбай дээрх барилга байгууламж, уурхайн тоног төхөөрөмж, авто техник хэрэгслийг барьцаанд багтаасан байдаг. Гэтэл, өнөөдрийн байдлаар . Харин бусад хөрөнгө (уурхайн барилга байгууламж, тоног төхөөрөмж, авто техник хэрэгсэл) нь ашиглах боломжгүй болсон тухай хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан сая гарсан байна. Тухайлбал, 2013 оноос үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, хөдөө хээр хайхрахгүй орхисноос муудаж устсан, заримыг нь зориуд сүйтгэсэн, бас хулгайлан фейсбүүкээр худалдаж байгаа зэрэг нь тодорхой болсон.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр ШШГБ-д (гүйцэтгэх хуудсыг) шилжүүлснээс хойш банк дундын барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлийн чанар нь эрс муудсан. Одоо нийт барьцааны зүйлээс ердөө найман ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл үлдсэн, үүний нэг тусгай зөвшөөрлийг өөр компанид алдсан байдалтай байна.

Дээрх байна. Энэ чухал баримтыг өмнө нь олж авах, ТЭЗҮ-г нь дахин хийх гэхээр гурван төлбөр авагч нь “барьцаалагч” төдий учраас ийм мэдээлэл авах эрх зүйн боломж хязгаарлагдмал, уурхай дээр нь очиж үзэх гэхээр Олон овоот гоулд ХХК-ийн харуул хамгаалалт нь оруулдаггүй байснаас үндсэндээ мухардалд орж гацсан байлаа. Өөрөөр хэлбэл, нөөцийн үлдэгдлийн хэмжээг баттай ноттой тогтоосон баримт мэдээлэл байхгүй явж ирлээ. Ийм баримтгүйгээр үнэлгээгээ ч хийх боломжгүй байсан.

Дээрх бүгдийг товчлон танилцуулбал, ийм амаргүй хүнд нөхцөл байдалтай, 20-иод жил огт төлбөр хийгдээгүй, ШШГБ-аас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 13 жил төлбөр огт барагдуулж чадаагүй, цаашид энэ байгууллагад итгэж хүлээх бодитой боломжгүй, энэ хугацаанд барьцаа хөрөнгийн чанар нь эрс муудсан, нийт 140 тэрбум төгрөгийн авлагыг гурван төлбөр авагч банк, тэдгээрийн цаана байгаа гурван төрийн байгууллагын авлагыг барагдуулах ажлыг өөрсдөө гардаж гүйцэтгэхээр бид ажиллаж байна.

-Өөрсдөө авлагаа барагдуулахаар ажиллаад хэр үр дүнд хүрэв?

-Бид МЭФ ХХК-нд 2024 оны 8 дугаар сард барьцааны найман тусгай зөвшөөрлөө шилжүүлэн авсны дараа, гүйцэтгэх хуудсаа татан авч хаалгах хүсэлтээ ШШГБ-д өгөөд байв. Энэ хугацаанд бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Үүнд, шаардлагатай зөвшөөрлүүдийг нийслэл болон орон нутгаас авах, гэрээ хэлцэл хийх, лавлагаа, баримт цуглуулах, ТЭЗҮ бэлтгэх зэргээр маш их бичиг цаас үйлдвэрлэсэн, уурхайн талбайг хүлээн авсны дараа уурхай дээрх хог хаягдлыг цэвэрлэх, химийн болон техникийн хорт бодис зэргийг аюулгүй болгох, зам талбай, орчны аюулгүй байдлыг хангах, кампын угсралт, засвар, үйлчилгээ, ил болон далдын хүдрээс дээж авах, шинжлүүлэх, экспортын зам, ложистикийг судлах, эдгээртэй холбоотой бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн. Мөн гадаад, дотоодын олон компанитай хамтран ажиллах гэрээ хэлцэл хүлээгдэж байв.

Бодит үр дүнгийн хувьд, байв. Ингэснээр ирэх оны санхүүгийн жил эхлэхэд, өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй 140 тэрбумын авлага нь 125 тэрбум төгрөг болж буурч, СЯ-ны орлого мөн дүнгээр нэмэгдэх сайн үзүүлэлттэй байх байлаа.

-Тэгвэл ч үр дүн нь гарч эхэлж байжээ. Тэгвэл одоо яагаад ШШГБ-аас танай руу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ойр ойрхон дайраад олны анхаарлыг татаад байна аа?

-Энэ бол заавал анхааралдаа авах, заавал хариуг нь олж мэдэх ёстой сайн асуулт байна. Энэ талаар хувийн бодлоо хэлэхээс өмнө, манай ажил яагаад одоо гэнэт зогсоход хүргэсэн, цаашид 140 тэрбум төгрөгийн авлагаа барагдуулж чадахгүй болсон тухай хэдэн зүйл хэлж болох уу?

-За?.

-Одоо АМГТГ болон ШШГБ-ын зарим дарга нарын хууль бус үйл ажиллагааны тухай хэлэх гэж байна. Энд зориуд тэмдэглэн хэлэхэд, бид энэ хоёр байгууллагын нийт хамт олон, шударга хүмүүсийн тухай биш, харин зөвхөн удирдах албан тушаалтай зарим цөөн хүмүүсийн тухай хэлнэ гэдгээ тодотгож хэлэхийг хүсч байна.

Бид дээр дурдсан бодит үр дүнг дөнгөж гаргаад явж байтал, Засгийн газрын танхимд өөрчлөлт ороход хүргэсэн саяхны улс төрийн үйл явцтай зэрэгцэн, . АМГТГ бол аливаа гомдлын зөв, эсхүл бурууг тогтоодог шүүх байгууллага биш, тиймээс эрх хэмжээгээ илтэд хэтрүүлж байна.

байдаг.

Яагаад гэвэл Б.Нямгомбо даргыг ажлаа авахаас өмнө, Олон овоот гоулд ХХК болон түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-иас барьцааны тусгай зөвшөөрлийг МЭФ ХХК-нд шилжүүлснийг эсэргүүцэн ШШГБ-ын эсрэг иргэний шүүхэд гомдол гаргасан байсан. 2024 оны наймдугаар сард болсон Зөв зүг ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд ШШГБ-ын алба хаагч нар нь өөрсдөө оролцож ялалт байгуулсан байдаг. Шүүхийн шийдвэр (шүүхийн шийдвэрээс уншив)-т “…илүү нарийвчилсан зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хууль [52 дугаар зүйл]-ийг баримталж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлсэнг буруутгах үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар хэрэгжсэн байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэж шүүхийн шийдвэрт тусгуулж, гүйцэтгэсэн ажлаа хамгаалан ийм дүгнэлт гаргуулж чадсан юм. Шүүхийн давах шат болон УДШ-ийн эцсийн шийдвэрээр мөн энэ дүгнэлтийг өөрчлөлгүй хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Одоо гэтэл, Б.Нямгомбо гэдэг хүн томилогдож ирээд л ШШГБ-ын өмнөх шийдвэр нь шууд эргэж буцахад хүрч байна. Энэ хүн ажлаа аваад удаагүй байхдаа, шүүхээс “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар хэрэгжсэн” гэж дүгнэсээр байтал,  “ШШГБ нь өөрөө хууль зөрчсөн” гэсэн агуулгатай, өөрийнхөө удирдаж байгаа байгууллагынхаа эсрэг 03 дугаар тогтоол гаргаж, тусгай зөвшөөрлийг буцааж Олон овоот гоулд ХХК болон түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнийгээ удаа дараагийн албан даалгавар, мэдэгдлээр АМГТГ-аас шаардаж эхэлсэн. Мөн дээрээс нь гүйцэтгэх хуудсаа татан авах манай хүсэлтийг одоо хүртэл хүлээн аваагүй. Энэ асуудлууд бол ноцтой асуудал. .

Дээрх хоёр байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас Улсын төсөвт шилжүүлэх мөнгөн урсгал зогсож, уул уурхайн төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үүнээс гадна, хамтран ажиллаж байсан, хамтран ажиллахаар хэлэлцэж байсан гадаад, дотоодын олон аж ахуйн нэгжийг бидэнтэй хамтран ажиллахад нь эрсдэл учруулж, гүн эргэлзээнд орууллаа.

-ШШГБ-ын ажилтнууд нь шүүх хуралд өөрсдөө оролцоод, ялалт байгуулсан юм байна. Тэгээд одоо яагаад энэ байгууллагын алба хаагч нар нь өмнөх шийдвэрийнхээ эсрэг юм яриад байгаа юм бэ?

-ШШГБ бол даргын тушаалаар ажилладаг, алба хаагч ба дарга нар нь бүгдээрээ мөрдөс зүүдэг, босоо удирдлагатай байгууллага. Тэгэхээр даргынхаа тушаалаар доод алба хаагч нар нь хэвлэлд яриа өгч байна гэж ойлгож байна.

-Хуулийг буруу ташаа тайлбарласан, худал мэдээлэл, гүтгэлэг тараасан гэлээ. Үүнийгээ тодруулж өгнө үү?

-Хууль ба шүүхийн шийдвэрийг илт буруу ташаа тайлбарлаж буй заримаас нь товчлон хэлье. Жишээлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн дагуу бид барьцааны зүйл болох тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байсан юм. Гэтэл, ШШГБ-ын зарим дарга, алба хаагч нараас энэ хуулийн заалтад “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл” гэсний “барьцаалагч хүсвэл” гэдгийг нь “Олон овоот гоулд ХХК байх ёстой, энэ компани л хүсэлтээ гаргах ёстой” гэх зэргээр олон нийтэд илт буруу ташаа, худал яриад байна. Уг нь барьцаалагч гэдэг нь банкийг хэлж байгааг бүгд мэдэх байх. Гэтэл, сая мэдээлэл хийсэн албаны хүмүүс нь  “Бид тангараг өргөсөн төрийн алба хаагч нар үнэнийг хэлж байна” гэх мөртлөө, ийм илэрхий буруу ташаа, худал мэдээллийг олон нийтэд хүргээд байна.

Өөр нэг жишээ нь, өмнө нь Зөв зүг ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ШШГБ-ын алба хаагч нар нь өөрсдөө хариуцагчаар оролцон хамгаалж, шүүхээс “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар хэрэгжсэн” тухай дүгнэснийг хэлсэн. Гэтэл, одоо шүүхийн энэ шийдвэрийг эрс үгүйсгэж, “үгүйээ, ШШГБ нь өөрөө хуулиа зөрчсөн” гээд 03 дугаар тогтоол гаргаад, шүүхийн шийдвэрийг давсан тэс өөр тайлбар хэлээд, олон нийтэд илт буруу ташаа, худал яриад байна. Ингэж хуулийг, шүүхийн шийдвэрийг өөрсдийн дур зоргоор тайлбарлаж, удаа дараа олон нийтэд буруу ташаа, худал мэдээлэл цацаж байгаа нь ШШГБ-ын эдгээр алба хаагч нарыг Олон овоот гоулд ХХК-ийн талд үйлчлээд байгаан биш үү гэсэн хардлагыг улам бүр лавшруулж байна.

Харин гүтгэлгийн хувьд, намайг “хувийн компанидаа” шилжүүлэн авсан гэж гүтгэх болсныг нь хэлэх гэсэн юм. Олон овоот гоулд ХХК-ийн зүгээс анх ингэж гүтгэж эхэлсэн боловч, энэ гүтгэлгийг одоо бүр тангараг өргөсөн төрийн алба хаагч дарга хүн бас давтах болсонд харамсаж байна. Барьцааны тусгай зөвшөөрлийг би өөрийн хувийн компанид шилжүүж аваагүй, тийм санаа зорилго байхгүй гэдгээ энэ ташрамд хэлье.

Ингэж гүтгэх болсон “шалтаг” нь шинэ хуулийн өөрчлөлтийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас Хадгаламж банкны “эцсийн өмчлөгч”-өөр миний нэрийг бүртгэсэнтэй холбоотой. Хадгаламж банк бол арван охин компанитай, иймээс тэдгээрийн алиныг нь ч опен дата сангаас шүүж үзвэл, эцсийн өмчлөгчөөр миний нэр гарах болсон. Гэхдээ ингэж бүртгэх үндэслэл нь компанийн хувь эзэмшигч гэдгээр бус, “компанийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд” гэдэг агуулгаар юм. Анх ингэж бүртгэж эхлэх үед, бид Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, нэрээ хасуулахыг хүссэн боловч, бид гурван шатны шүүхэд ялагдал хүлээсэн. Уг нь бид энэ тухай АМГТГ болон ШШГБ-д хангалттай олон тайлбар бичгээр өгсөн билээ.

-Та Олон овоот гоулд ХХК нь хууль бусаар өөрийн хамаарал бүхий компанид барьцааны тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан гэсэн утгатай зүйл хэлсэн. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү?

-Олон овоот гоулд ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага Г.Алтан нь өөрийн хүү Э.Сүрэнгийн эзэмшлийн Зөв зүг ХХК-д 11.5 сая ам.долларын өр төлбөр үүсгэж, иргэний шүүхэд “дүр эсгэсэн маргаан” үүсгэж, уг өглөгийг барагдуулахын тулд Олон овоот гоулд ХХК-ийн эзэмшлийн барьцааны нэг тусгай зөвшөөрлийг Зөв зүг ХХК-д шилжүүлэх эвлэрлийн гэрээ тус компанитай байгуулж, үүнийгээ 2013 оны 9 дүгээр сард Шүүгчийн захирамжаар батлуулсан байдаг. Ингэж барьцааны тусгай зөвшөөрлийг салгаж, гэрээний үүргээс зайлсхийж буйг бид залилан мэхлэх схем гэж үзэж байна.

байдаг. Уг нь энэ үед барьцааны тусгай зөвшөөрөлд нийт 19 ширхэг хязгаарлалт тогтоосон, үүний 74 хувь буюу 14 ширхэг нь дангаараа ШШГБ-аас өөрөөс тогтоосон хязгаарлалт байсан. .

Гэтэл ШШГБ-аас 13 жилийн хугацаанд яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй вэ гэх асуултад, тэд одоо “19 ширхэг хязгаарлалттай учраас боломжгүй байсан” гэх утгатай хариуг хэвлэлээр өгч байна.

-Иргэн, аж ахуйн нэгжүүд чинь шүүхэд нэхэмжлэл гаргах, гаргаснаа шүүх ажиллагааны хэдийд ч буцаан татан авах эрхтэй гэдэгтэй адил, ШШГБ-д шүүхийн гүйцэтгэх хуудсаа өгөх, өгснөө буцаан татан авах эсэх чинь хувийн эрх чөлөөний асуудал биз дээ?

-Санал нэг байна. Гэрээний үүргийг заавал шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэх ёстой, бас заавал ШШГБ-аар албадан хэрэгжүүлэх ёстой гэсэн агуулгатай зүйл хуульд байхгүй. Яагаад гэвэл, энэ бүхэн бол ердөө л гэрээний үүргийг шаардаж байгаа талын сонголт хийх эрх чөлөөтэй холбоотой асуудал. Үүний дагуу гэрээний үүргийг шаардаж буй тал нь гүйцэтгэх хуудсаа хэдийд ч буцаан татан авах эрхтэй гэж ойлгож байна. Хадгаламж банкны авлагыг барагдуулах үйл явцад ч бас гүйцэтгэх хуудсаа буцаан татан авах тохиолдол цөөнгүй байдаг. Жишээлбэл, төлбөр төлөгч нь төлбөрөө аль нэг хэлбэрээр барагдуулсан тохиолдолд бид заавал ШШГБ-аар авлага барагдуулах гэлгүй, гүйцэтгэх хуудсаа тус байгууллагаас буцаан татан авдаг.

-Тэгээд яагаад ШШГБ-аас гүйцэтгэх хуудсаа буцаан татан авах танай хүсэлтийг шийдвэрлэхгүй байна вэ?

-Үүнийг бид энэ байгууллагын зарим удирдлагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна.

-ШШГБ-д гүйцэтгэх хуудсыг шилжүүлсний дараа барьцаа хөрөнгийн чанар муудсан гэж ойлголоо. Барьцаа хөрөнгө нь ингэж ихээр муудсан хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Хууль бус шийдвэр гаргасан хүмүүс хүлээх ёстой байх. Гэтэл энэ байгууллагын удирдах албаны зарим хүмүүс хариуцлагын тухай ярих биш, харин эсрэгээрээ хууль болон шүүхийн шийдвэрийг өөрсдийн дураар тайлбарлаад сууж байна.

-Харьяа яам, эсхүл хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан уу?

-Гаргасан. Бид, Олон овоот гоулд ХХК-ийн удирдлагын дээр дурдсан хууль бус үйлдэл, тухайлбал залилан мэхэлж барьцааны нэг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, олборлолт явуулж хулгай хийсэн, уурхайн талбай дээрх эд хөрөнгийг хулгайлан фэйсбүүкээр  зарж буй зэрэг хууль бус үйлдэл, мөн ийм хууль бус боломжийг олгосон ШШГБ болон АМГТГ-ын зарим эрх бүхий алба хаагч нарын үйлдлийн талаар 2022 оноос төрийн холбогдох яам, тухайлбал ХЗДХЯ, Уул уурхай хариуцсан яам, агентлаг зэрэг олон байгууллагад нийт 41 албан бичгээр гомдол, хүсэлт, шаардлага, мэдээлэл хүргүүлсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй мэдээллийн талаар нийт 28 удаа хууль сахиулах байгууллага, тухайлбал дүүргийн цагдаа, Эрүүгийн цагдаа, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, дүүргийн прокурор, нийслэлийн прокурор, Улсын Ерөнхий Прокурор, ХЗДХЯ хүртэл албан бичиг хүргүүлсэн боловч, манай гомдлыг хүлээн авч, шалгаж байгаа тухай мэдээлэл бидэнд өнөөг хүртэл байхгүй байна. Одоо аргаа барахдаа, шинэ Засгийн газар бүрдсэний дараахан төрийн гурван өндөрлөгт өнгөрсөн сард бас мэдээлэл хүргүүлж, хүсэлтээ өглөө.

Харин иргэний журмаар ШШГБ болон АМГТГ-ын хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд өгсөн явж байна. Уг нь энэ хоёр байгууллагын удирдлага нь ийм хууль бус шийдвэр гаргаагүй бол, ингэж шүүхээр бас дахин дахин явах шаардлагагүй байлаа.

-Тэгэхээр ШШГБ-ыг хууль биш, дарга засагладаг газар юм шиг ойлгогдож байна. Энэ байгууллагатай хамтран ажиллахад өөр ямар асуудал байна вэ?

-Даргын хамаарал байсаар байгааг саяын манай муу жишээн дээрээс харж болохоор байна. Үүнээс гадна, аливаа гомдол, хүсэлтийнхээ талаар ШШГБ-ын доод алба хаагч нартай нь нүүр тулан уулзахад, “би мэдэхгүй, дарга мэднэ. Бид бол мөрдөс зүүдэг, тушаалаар үүрэг гүйцэтгэдэг алба хаагч” гэдэг. Харин дарга нартай нь нүүр тулан уулзахад, “би мэдэхгүй, манай Ажлын хэсэг мэднэ” гэдэг. Ингээд хүсэлт, гомдол шийдэгдэхгүй удаашрах хандлага байна. Уг нь ийм Ажлын хэсгээр ажлаа шийдүүлнэ гэсэн агуулгатай зүйл энэ байгууллагын хуульд байхгүй л дээ. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөх асуудал бий.

Үүнээс гадна, АМГТГ болон ШШГБ-ын зарим удирдлага нь хууль тогтоомжийн үндэслэлийг эхэлж судлах гэлгүй, шууд л хууль бус шийдвэр гаргадаг, үүнийг нь залруулахыг шаардахаар шүүхэд өгчих, тэгвэл залруулъя гэх байдалтай байна. Энэ хоёр үйлдэл ба эс үйлдэл бол ерөөсөө л хоёр талд нь үйлчилж буй асуудал байх гэж таамаглаж байна. Хэрэв энэ үнэн бол, энэ хоёулаа л цаанаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой болов уу гэж хардаж байна.

-Ийм учраас ШШГБ нь сүүлийн үед идэвхитэй олон нийтэд мэдээлэл хийгээд байгаа юм байна гэж ойлголоо. Үүнийг Та бүхэн яаж хүлээж авч байна вэ?

-Энэ асуудлыг бид манай нийгэмд үзүүлэх хожмын эерэг нөлөө, “сайн тал”-аас нь харахыг хичээж байна. ШШГБ-ын зарим даргаас энэ асуудлыг нийгмийн анхааралд ингэж сайн, тод хүргэж байгаад нь бас талархалтай, энэ боломжийг олзуурхан хүлээн авч байна. АМГТГ болон ШШГБ-ын зарим дарга нарын ийм хууль бус үйл ажиллагаанд нийгмээрээ бид одоо л анхаарлаа сайтар хандуулж, буруу зүйлийг нь ил тод илчилж, алдаа дутагдлыг нь засч залруулах, үйл ажиллагаагаа сайжруулж байхыг шахаж шаардах хэрэгцээ, шаардлага өндөр хэвээрээ байна гэж харж байна.

Үүнээс гадна, Засгийн газрын дунд түвшний газар, агентлаг (ШШГБ ба АМГТГ)-ын зарим дарга нарын ийм хууль бус үйл ажиллагаа нь манай улсын өнөөгийн зах зээлийн эдийн засгийн суурь ойлголтын нэг болох гэрээгээ (шаардлагатай бол албадан) хэрэгжүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай асуудлыг төрийн байгууллагын зарим дарга нараас үл хэрэгсдэг болохыг тод харуулж байна. Өнөө цагийн манай улсын бизнесийн түүхэнд үлдэж буй ийм муу жишээний тоог аль болох багасгах, түүнээс сэргийлэх, бизнесийн орчноо эрүүл байлгах, хамгаалах нь хөрөнгө оруулалт татахаар олон улстай өрсөлдөж байгаа манай улсын эдийн засгийн хувьд маш чухал гэж бодож байна.

-Тийм шүү. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах тухай бид байнга л ярьдаг. Хөрөнгө оруулалтын орчин муу бол эдийн засгийн хөгжил муу байна гэдэг. Үүнийг сайжруулах талаар бид юу хийж байна вэ гэдэг нь нийгэмд төдий л тодорхой бус байх шиг?

-Олон тулгамдсан асуудал байгаа байх, гэхдээ би ганц жишээ хэлье. Хадгаламж банк бол цагтаа нөлөө бүхий банкны нэг байсан. Иймээс энэ банкны чанаргүй зээлийн мэдээллийг татан буугдаж дуусахаас нь өмнө амжиж цуглуулж, судалгаа хийх нь энэ салбарын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал байсан учраас Монголбанктай хамтран бид өнгөрсөн цар тахлын үеэр дөрвөн чиглэлээр, шийдвэрлэж дууссан чанаргүй зээлийн тухай, шүүхийн журмаар чанаргүй зээлийг шийдвэрлэх тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар чанаргүй зээлийг шийдвэрлэх тухай,  шийдвэрлэж дуусаагүй чанаргүй зээлийн тухай судалгаа хийж, энэ тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Жишээлбэл, зөвхөн ШШГБ-аар дамжуулан чанаргүй зээлийг шийдвэрлэх дундаж хугацаа нь 6.1 жил байгааг дээрх судалгаанаас харж болно. Энэ бол дэндүү урт хугацаа. Олон овоот гоулд ХХК-иас авлага барагдуулах хугацаа нь энэ дундаж хугацаанаас хоёр дахин урт буюу 13 жил байна, гэтэл ШШГБ-аас нэг ч төгрөгийн төлбөр барагдуулж чадаагүй хэвээрээ байна. Эдийн засгийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нараас энэ хугацааг богиносгох шийдэл гаргаж, шийдвэрлэхгүй бол бид хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчноо сайжруулах, бүс нутагтаа өрсөлдөх зэрэг эдийн засгийн тулгамдсан асуудлынхаа тухай хэлэлцэхэд энэ асуудал байнга хойш нь татсан хэвээр байх нь ойлгомтой. Өөрөөр хэлбэл, гадаад ба дотоодын хөрөнгө оруулагч нараас оруулсан хөрөнгөө, түүнийхээ өгөөжөө эргүүлж олж авахад юун түрүүн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаас эхлэх нь ойлгомжтой. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа, гэрээний үүргийг албадан гүйцэтгүүлэх дундаж хугацаа нь ийм урт байвал, ямар ч хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулах шийдвэрээ түргэн гаргаж чадахгүй л болов уу. Иймд энэ 6.1 жил гэсэн дундаж хугацааг зайлшгүй  багасгаж, хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулах шийдвэрээ хурдан гаргадаг болох тийм бизнес орчныг нь бүрдүүлэх практик шаардлага байна.

-Та гэрээгээ хэрэгжүүлэх асуудлын тухай хэллээ. Эдийн засагт хөрөнгө оруулалт татах чухал гэж эдийн засагчид байнга хэлдэг. Тэгвэл энэ асуудал бас чухал байх нь?

-Би Монголбанкны Хуулийн газарт 2004 онд ажилд орсон. Монголбанк бол бодлогын ажил хийдэг газар. Энд ажиллаж эхэлсэн цагаасаа, бусад ажилтнуудын л адил, манай улсын банк санхүүгийн салбарт тулгамдсан асуудал нь юу вэ, ямар шинэ бүтээгдэхүүн, шинэ дэд бүтэц дутмаг, хэрэгцээтэй байна вэ, тэдгээрээс эх орондоо анх бий болгоход шаардлагатай эрх зүйн болон бусад орчин бүрдэж үү, хэрхэн нэвтрүүлэх вэ гэсэн асуултын хариуг эрж хайх, мэдээлэл цуглуулах, бусад улс орны санхүүгийн салбарын судалгааг унших зэргээр бодлого боловсруулах ажилд оролцдог байсан. Жишээлбэл, 2005 онд Лондон хот дахь Монголбанкны төлөөлөгчөөс ирүүлсэн авсан албан бичигт, Лондон хотод болсон Монгол Улсад хөрөнгө оруулагч нарын уулзалтад манай улсад учирч буй голлох хэдэн бэрхшээлийн жагсаалтын Нэгдүгээрт “гэрээгээ хэрэгжүүлэх” гэж эрэмбэлсэн байсныг одоо ч тодхон санаж байна. Гэрээ хэрэгжүүлэх гэдэгт хоёр ойлголт багтдаг ба үүнд гэрээ байгуулсан тал нь гэрээгээ сайн дураар биелүүлэх, гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг шүүхийн журмаар албадан биелүүлэх тухай ойлголт багтдаг. Гэтэл үүнээс 20 жилийн дараа өнөөдөр ч гэсэн, манай улсад хөрөнгө оруулалт татахад учирдаг бэрхшээлийн нэг нь мөн л энэ “гэрээгээ хэрэгжүүлэх” гэдэг асуудал хэвээрээ байгааг Олон овоот гоулд ХХК-ийн чанаргүй авлагын муу жишээн дээрээс харж болохоор байна. Тэгэхээр эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалт татах нь чухал зүйл юм бол гэрээгээ хэрэгжүүлэх тухай асуудал мөн л  чухал асуудал болж байна.

-Тэгвэл бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нараас яг юу хийх ёстой вэ? Практик дээр ажилладаг хүний хувьд илүү тодорхой санал байна уу?

-Ийм чухал асуулт асуусанд баярлалаа.

Бодлогын хувьд, аливаа болохгүй байгаа асуудлаа олон талын харилцан мэдээлэлтэй, судалгаатай, нотолгоотой шийдвэрлэдэг байх өнөө цагийн хандлагад нийцүүлэн, гэрээний үүргийг албадан хэрэгжүүлэхэд ямар хугацаа, бас зардал зарцуулж байгааг хэмжих хуваарь, тийм тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тогтолцооноос олон нийт хяналтаа тавьж, анхаарал хандуулах ёстой асуудлаа эрэмбэлж шаарддаг болох боломж бүрдэнэ гэсэн санаа юм. Эхний санаа бол, Европын холбооны улсын туршлагаас дууриан “хуулж” болох санаа байна. Тэд мөн л хөрөнгө оруулалт татах, бизнесийн таатай орчноо бүрдүүлэх зорилгоор гишүүн улсуудаас гэрээний үүргийг албадан хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг жил бүр нийтэлдэг. Дундаж хугацаа нь 6.1 жил байна гэдэг шиг, Европын холбоо нь гишүүн орнуудынхаа шүүх, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хурд, чанар, бие даасан байдлаар бүлэглэн нийт 20 гаран хэмжүүрээр хэмжиж, энэ тухай нийтэд хүргэж байна. Үүнийг EU Justice Scoreboard (Justice Score Report) гэдэг, энэ нэрээр нь интернетээс хайхад олж болно. Жишээлбэл, энэ тайлангаас тухайн гишүүн улс бүрийн шүүх ажиллагааны дундаж хугацааг харьцуулан харж болно. Ингэж харьцуулан харах хуваарь, хэмжүүртэй болсон тохиолдолд, аливаа асуудлын бодит шалтгаан, залруулах боломжийг бодитой хэлэлцэх, оносон шийдвэр гаргах боломж нэмэгдэнэ. Үүнийг жил болгон хийж чадах чадамж бидэнд бий. Жишээлбэл, МУИС-ийн болон бусад Эдийн засгийн сургуулиас гадна, Монголбанк болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагад эдийн засгийн судалгаа хийдэг мэргэжлийн баг хамт олон байдаг. Эхний ээлжинд бид зөвхөн зээлийн гэрээний хэрэгжилтийн тухай судалгаа хийж үүнийг эхлүүлж болно, нэгэнт эхэлсний дараа аяндаа бусад салбарын гэрээний хэрэгжилтийг нэмэх зэргээр үүнийг өргөтгөөд цааш авч явах бүрэн боломжтой.

Хоёр дахь санаа нь, Хууль зүй дотоод хэргийн яамаас шинэчлэн боловсруулж, Монголбанк уруу санал авахаар илгээсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилэн найруулсан төслийг УИХ-аас хэлэлцэж батлаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл, энэ төсөлд эрүү ба иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг тус тусад нь хуулиар зохицуулах санаа байсан. Жишээлбэл, иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагч нар нь мөрдөс зүүхгүй, өөрөөр хэлбэл даргаас хамааралгүй, үр дүн ба урамшуулалд суурилахаар тусгасан нь зөв болсон болов уу гэж бодож байна.

-Гурван төлбөр авагч банкийг төлөөлөн Монголын актив удирдлагын корпораци ХХК ажиллаж байгаа гэлээ. Энэ компанийн тухай танилцуулна уу?

-Энэ компани бол чанаргүй зээлийн авлагыг хариуцан гүйцэтгэх компани юм. .

Мөн Азийн бүс нутагт хурдтай тэлэн өргөжиж буй Олон улсын актив удирдлагын компанийн форум (IPAF) байгууллагын гишүүн, үүгээр дамжуулан бүс нутгийн адил төстэй байгууллагатай хамтран ажиллаж байна. Жишээлбэл, гишүүн улс орнуудаас хоорондоо чанаргүй зээлийг худалдах, арилжих тогтолцоог хөгжүүлж байна. Энэ нь чанаргүй зээлийн зах зээлд гишүүн орнуудаас харилцан хөрөнгө оруулах үйл явцыг хурдасгах, тийм хөрөнгө оруулалт татахад өрсөлдөх шинэ талбар болж байна. Мэдээж хиймэл оюуны хэрэглээг нэвтрүүлж байна. Ийм эдийн засгийн шинэ салбар хөгжих, эдийн засгийн тэлэлтийг дэмжсэн шинэлэг үйл явцад гишүүн орны хувиар манай улсын холбогдох байгууллагаас нээлттэй оролцох, гишүүн орнуудаас харилцан суралцах таатай боломж бий. Үүнээс гадна, банк санхүүгийн хямрал тохиолдоход, түүнийг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай банк санхүүгийн дэд бүтэц бэлэн байх нь манай улсад бас чухал хэрэгтэй юм.

Дээрх IPAF хурал нь энэ оны 8 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод болох юм. Энэ хурлаар Уул уурхайн чанаргүй зээлийг шийдвэрлэсэн туршлагын талаар манай улсаас илтгэл тавихаар болсон. Гэтэл яг энэ эгзэгтэй цаг үед, манай улсын Засгийн газрын дунд түвшний газар, агентлаг (ШШГБ ба АМГТГ)-ын зарим дарга нарын дээр дурдсан хууль бус үйл ажиллагааны тухай асуудал нь манай улсын эдийн засагт хөрөнгө оруулалтын эсрэг сөрөг “сурталчилгаа” болон хувирах өндөр эрсдэлтэй болж байгаа нь үнэхээр санаа зовоож байгаагаа хэлэхийг хүсэж байна.

Энэ удаад ингээд өндөрлөе. Энэ компанийн талаар дараа дахин уулзаж, ярилцлага авъя. Цаг гаргасанд баярлалаа.

-Тэгье. Маш их баярлалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.