СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-17

🔴LIVE С.Бямбацогт: Сайд болно гэдэг эрх ямба биш. Маш том үүрэг хариуцлага

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Г.Занданшатарын тэргүүлэх шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг улс төрийн хүрээнд хэлэлцэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар С.Бямбацогтыг томилох саналтай байгаагаа илэрхийлжээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Энэ амаргүй цаг үед хуучин сайдууд нь ачааны хүндийг үүрч шинэ сайд нартаа зааж сургаж ажиллаарай гэж захисан. Шинэ сайд нарыг хурдан дадлагажиж, хичээж ажиллахыг захиж хэллээ. Бие биетэйгээ эвтэй, зөвлөлддөг байхыг захиж хэлсэн.

ЗГХЭГ-ын дарга сайд нарын ажлыг зохицуулдаг. Маш их ачаалал авдаг ажил. Их хариуцлагатай, зохион байгуулалттай ажиллахыг хичээнэ.

Сайдыг хүн хүсээд хийдэггүй. Ерөнхий сайд итгэл хүлээлгэсэн тохиолдол хийдэг. Миний хувьд томилогдоод ажилласан салбартаа хийсэн ажил, хэлэх үгтэйгээр ажилласан гэж боддог. Намайг ЗГХЭГ-ын дарга хийж чадна гэж ерөнхий сайд үзсэн байх гэж бодож байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр өөрчлөгдөхгүй. Үргэлжлээд явна. Баялагаасаа, уул уурхайгаасаа үр өгөөжөө хүртээд явахад анхаарч ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.